Dolce & Gabbana «спагетти-вестерн»

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Dolce & Gabbana «спагетти-вестерн»

Фото: Dolce & Gabbana

Италийн брэнд Dolce & Gabbana эрэгтэйчүүдийн хувцасны шинэ цуглуулгыг танилцууллаа. Жараад онуудад алдартай байсан "спагетти-вестерн» стилиэс дизайнчид онгодоо авч шинэ цуглуулгаа бүтээв.

Шинэ цуглуулгад гар буу мэтийн сэдвийг дагнасан хатгаатай унтлагын пижамын хэдэн арван загварууд багтсан байна. Тэдэнд нэмэрлэн нэхмэл даавуун материалаар хийсэнхүрэмний загварыг гаргажээ.

Фото: Dolce & Gabbana

Италийн Dolce & Gabbana загварын ордныг 1985 онд загвар зохион бүтээгч Доменико Дольче, Стефано Габбана нар үүсгэн байгуулжээ. Уг маркийн анхны бутикийг Милан хотноо 1986 онд нээж байлаа. Уг ордон нь хувцас, аксессуар, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн гаргадаг. Брэндийн алдар цуутай үйлчлүүлэгч нарын тоонд Мадонна, Стинг, Кайли Миноуг, Моника Беллуччи, Наоми Кемпбелл нарын хүмүүс багтдаг.

2016 оны нэгдүгээр сарын эхээр уг брэнд  мусульман эмэгтэйчүүдэд зориулан дорны хувцас гаргахаар болсноо зарласан юм.

Видео: Dolce & Gabbana / YouTube

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж