Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-т сүүлийн хоёр жил дан “цагаан” уран бүтээлчид нэр дэвшсэн нь цахим ертөнцөд хэл ам дэгдээсэн билээ. Холливуудын жүжигчин Жада Пинкет Смит, Спайк Ли нар “Оскар”-ын наадамд хар арьст уран бүтээлчдийн нэрийг дэвшүүлээгүйг эсэргүүцэж, наадамд оролцохгүй гэж мэдэгдээд байгаа юм. Холливуудын жүжигчин Жорж Клуни ч мөн цахим ертөнцөд дэгдээд буй хэрүүлд оролцож, хошуу нэмэрлэсэн байна. Тэрбээр “Бид буруу зүгт яваад байна. Номинацаас хасагдсан бүтээлүүд бий. Тухайлбал Уилл Смитийн “Доргилт”, Идрис Элбагийн “Эх оронгүй хүн”, “Крид” зэрэг бүтээлүүд шилдэг дэлгэцийн бүтээл номинацид нэр дэвшээгүй. Гэхдээ 10 жилийн өмнө үүнээс дээр байсан” гэжээ.
Энэ жил кино академийн дээд шагналд нэр дэвшсэн уран бүтээлээс “Юу болоо вэ, Симоне?” шилдэг баримтат кино, “Гудамжны дуу” дэлгэцийн шилдэг бүтээлд нэр дэвшсэнээс бусад нь дан цагаан уран бүтээлчдийн бүтээлүүд юм байна.
Үүнээс болоод цахим ертөнцөд #OscarsSoWhite буюу #Оскар хэтэрхий цагаан байна гэх хэллэг тараад байгаа билээ.
Н.ЭНХ