"Хоромхон", "Хараацай" клубүүд өөрийн насандаа хүчтэй байгаа нь харагдлаа
Идэрчүүдийн футзалын УАШТ-ий Улаанбаатар хотын урьдчилсан шатны тоглолтууд 17 хүртэлх насны хэсгийн эхний тоглолтууд явагдлаа. Клубүүд болон дүүргийн багуудын дунд явагдаж буй тус тэмцээний 17 хүртэлх насанд нийт 15 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг тус бүрээс хоёр баг шигшээ тэмцээнд оролцох эрхээ авахаас гадна хамгийн сайн амжилт гарган хэсэгтээ гуравт шалгарсан хоёр баг мөн цааш шалгарах эрхээ авах болно.
17 хүртэлх насны тоглолтууд маш олон гоол орсон. Үүн дундаас “Хоромхон” болон “Хараацай” багууд тус бүр 17 гоол оруулж өрсөлдөгч багуудаа буулгаж авсан байна. Харин сонирхолтой тоглолт нь “Эрчим” болон “ДМЮ” багуудын тоглолт байлаа. Тус тоглолт 4-3 харьцаатай “Эрчим” багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд Анхбаяр 2 гоол Алтансүх болон Давхарбаяр нар тус бүр нэг гоол оруулжээ.
“Арвис” клуб мөн “Улаанбаатарын Унаганууд” багуудын тоглолт өрсөлдөөн дунд өрнөж эцсийн мөчид “Арвис” 5-3аар энэ тоглолтонд хожил байгуулжээ. Өнөөдөр тэмцээний 15 хүртэлх насанд өрсөлдөж буй багууд хэсгийн хоёр дахь тоглолтуудаа хийж байна.
ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn