С.Ганбаатар Х.Бат-Ялалттай намын нэр булаалцалдаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар Х.Бат-Ялалттай намын нэр булаалцалдаж магадгүй

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт Монгол хүний төлөө нам байгуулах болсноо зарласан билээ. Тус намыг үүсгэн байгуулах хурал ирэх сарын 6-нд болох агаад намын түр штабаа байгуулан үйл ажиллагаагаа явуулж буй аж. Мөн өөрийн байрандаа өдөр бүр “Монгол Улсад тулгамдсан асуудал” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулж чөлөөт хэлэлцүүлгээс гарах шийдвэрлэвэл зохистой асуудлуудыг тэрээр мөрийн хөтөлбөртөө тусган ажиллах гэнэ. Мөн тэрээр өөрийн намын үйл ажиллагааг хүний төлөө явуулахаа мэдэгдээд байгаа аж.  Гэтэл саяхнаас буюу Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны 20-р их хурлын дараагаар  тус холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар холбоо­ныхоо дэргэд “Хүн” гэсэн нам байгуулахаар бэлт­гэл ажлаа базаагаад эхэлсэн тухай дуулдах болов. Тэрээр холбооныхоо их хурал дээр өнгөрсөн дөрвөн жилд сайн ажилласан гэж дүгнэгдэж дахин Ерөнхийлөгчийнхөө ажлыг улиран хийхээр болсон нь УИХ-д орчих нэр нөлөө бүрдсэн хэмээн үзэхэд нь нөлөөлсөн ч байж болох. Түүний байгуулах энэ нам нь хөдөлмөрчин ард түмний төлөө явах улс төрийн хүчин болж ажиллах юм гэнэ. Ийм бол ирэх сард С.Ганбаатар, Х.Бат-Ялалттай “хүний” гэх тодотголтой намын нэр авахаар Улсын Дээд шүүх дээр уулзах аж. Мэдээж нам байгуулахаар шийдсэн бол “Хүний төлөө” гэх нэрийг урьтаж авсан нь л хожих нь тодорхой юм.

Б.МАНДАХ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж