Тэр хуучин найз бүсгүйтэйгээ харьцсаар байгааг мэдэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Тэр хуучин найз бүсгүйтэйгээ харьцсаар байгааг мэдэх үү?

Заримдаа та хоёрын харьцаанд гуравдагч этгээд байгаад байх шиг санагддаг уу? Та, таны найз залуу, түүний хуучин найз бүсгүй.
Тэр үе үе түүний тухай ярьж,  түүнд е-мейл бичдэг үү? Тэр түүнийг занаж зүхэн, одоо хийж байгаа зүйлийг нь буруушаан ярьж байна уу? Хэрэв энэ бүхэн танд танил сонсогдож байвал тэр хуучин найз бүсгүйгээсээ яваагүй гэсэн үг.

Түүнд өөр найз бүсгүйтэй болоход ядах юмгүй. Хэрэв та түүнтэй хуучин найз бүсгүйгээсээ салаад тун удаагүй байхад нь танилцсан бол тэр юу ч гэж хэлсэн байлаа түүнийг мартаагүй гэсэн үг . Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа нисэн одож өөр өөрсдийн зам мөрийг хөөх үед ч бидний дунд үүссэн нандин харьцаа үгүй болохгүй гэх итгэл найдвар байсаар байдаг. Үүнд мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Эрчүүд салсныхаа дараа сэтгэлээр унаж гонсойхоос айдаг. Тэд хэний буруу, хэний зөв байсныг дүгнэж цэгнэсээр байдаг. Та түүнд асуудлыг нэг тийш болгох хугацаа өг. Хэрэв та түүнийг ойлгож мэдэрч чадвал эцсийн эцэст таныг сонгох нь гарцаагүй.

Тэр хуучин найз бүсгүйгээсээ харьцаагаа таслахаас өмнө тантай учирсан бол.
Эрчүүд найз бүсгүй, эхнэрээсээ салсан, хөндийрсөн байсан ч тэдэн рүүгээ буцаж очдог .Хэдийгээр тэд бүх зүйл дууссан гэдэг ч тэд эхнэрээ хуурсан шигээ таныг ч бас хуурна. Тэр эхнэрээсээ албан ёсоор саллаа ч түүний хувьд ¹ 1 байх зовлонг тойрч гарахгүй. Тэр таны хажууд байх хүн мөн эсэхийг дахин сайтар тунгаа.

Хуучин найз бүсгүйнхээ тухай ярихдаа тэр ундууцдаг бол. Хэрэв танай залуу хуучин найз бүсгүйнхээ нэрийг дурьдахдаа нулимахгүй өнгөрч чаддаггүй бол анхааруулах дохио өгч буй хэрэг. Түүний хуучин найз бүсгүй энэ хорвоо дээрх хамгийн гайхалтай, эсвэл аймшгын амьтан гэдгийг та байнга сонсч байгаа бол итгэх хэрэггүй. Түүнээс хуучин найз бүсгүй нь түүний амьдралд ямар байр суурь эзэлдгийг асуу. Хэрэв та хоёрын хооронд ямар нэг зүйл буруугаар эргэсэн бол шийдвэрлэх гэж хойш тавих хэрэггүй.

Тэр түрүүлж хөдлөхгүй. Эрчүүд хуучин найз бүсгүйтэйгээ холбоотой байх  олон шалтгаан байдаг. Хэрэв тэд хүүхэдтэй бол холбоотой байх нь аргагүй. Мөн тэд хамтдаа олон жил амьдарсан бол бас л мартахгүй байх шалтгааны нэг. Хэрэв дээрх шалтгаануудын аль ч биш тохиолдолд түүнийг мартаж чадахгүй байвал шалтгааныг нь олж мэд. Түүнээс эвтэйхэн асуу. Өөртэйгөө түүнийг эсрэгцүүлэх гэсний хэрэггүй. Тэдний харилцаа ямар байсан, өөрсдийнхөө харьцааг ямар байлгахыг хүсч байгааг асуу. Түүний хуучин найз бүсгүйтэй уулз. Тэр заавал мэдэх албагүй. Хэрэв тэр юу ч өөрчлөхийг хүсэхгүй байгаа бол танд  анхааруулж байгаа хэрэг. Өнгөрснөө мартаж чадахгүй байгаа хүнтэй цаашид хамт байж чадахгүй гэдгээ хэл.

Тэр хуучин найз бүсгүйнхээ эд зүйлсээс хадгалдаг  бол. Хэрэв тэр салсан найз бүсгүйнхээ зургыг харж, түүнээс ирсэн е-мейлийг уншиж  байхыг санамсаргүй олж мэдсэн бол танд гарцаагүй асуудал үүснэ. Түүнтэй цаашид хамт байхыг хүсч байвал түүнийг ойлгох ёстой. Ингэснээр түүний сэтгэлийн зовлонг ч хуваалцана гэсэн үг. Хосууд нэг нэгэнтэйгээ илэн далангүй байх нь хамгийн чухал. Хоолны  дараа ярилцах зүйл  гэр бүл, найзууд, ажлын хамт олонд аль алинд нь байдаг. Хуучин харьцааны тухайд ч мөн ялгаагүй. Илэн далангүй ярилцсанаар өнгөрсөнд болсон зүйлийг мартаж, урагш ахихад нь дэм болох учиртай.Магадгүй та хоёр урьд урьдынхаас илүү дотно болохыг хэн байг гэхэв. Хэрвээ тэр хэлээд яриад ч ойлгохгүй бол түрүүлж хөдлөх хүн нь та өөрөө.
 
Бэлтгэсэн: Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж