Саакашвили цэргийн нууцыг интернетээр цацав

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Саакашвили цэргийн нууцыг интернетээр цацав

Михаил Саакашвили

Фото: Николай Лазаренко / Pool / "Коммерсантъ»

 

Украины Одесса мужийн захирагч Михаил Саакашвили интернетээр Донбасст байрласан Украины хүчнийхний тухай нууц мэдээлэл цацаж  дуулиан тарилаа гэж ТСН сайтаар мэдээлэв.

 

Тусгаар тогтнолыг дэмжигчдийн эсрэг зохион байгуулдаг “антитеррорын эсрэг ажиллагааны” бүсэд Саакашвили “Шторм” сумангаар нэвтэрч бичлэг хийж түүнийгээ интернетэд  тавьжээ.

 

“Энэ мэдээллийг салан тусгаарлагчдын сайт  идэвхтэй тарааж байна. Саакашвилийн бичлэгт  бүгд байгаа. Газар нутаг, ажиглалтын нууц цэг, даргынх нь тайлбартай  газрын зураг байгаа. Цэргийнхний нүүр царай ч тодорхой гарчэ” гэж мэдээнд өгүүлжээ.

 

Цэргийнхэн Саакашвилийн бичлэгт ихээхэн эмзэглэж байна. “Бидний хамгаалалтын бүх цэгүүд, манай дайчдын нүүр царайг бичээд түүнийгээ интернетэд тавих нь хууль бус ажиллагаа юм. Үүний дараа манай дайчид интернетээр салан тусгаарлагчдаас дарамт, заналхийлэл сонсох” гэж нэг цэрэг ярьжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж