Түүхийг өөрчилсөн цаг агаар

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Түүхийг өөрчилсөн цаг агаар

Түүхийг өөрчилсөн цаг агаар

Цаг агаарт бид хайнга ханддаг. Өнөөдөр хүн төрөлхтөн алс холын гаригийн зүг сансрын аппарат илгээн цаг агаарыг нь сонирхох мөртлөө өөрсдөө цунамигийн сүйрлийн хүч, дэлхийн сүйрлийг аажмаар дагуулж байгаа мөсөн голуудын хайлалтын эсрэг юу ч хийж чадахгүй хэвээр байна. Гэтэл цаг агаар тусгай нэгэн хүний амьдралаас гадна бүхэл бүтэн иргэншлийг өөрчилж иржээ. Хүйтрэл Наполеон, Гитлерийг буулган авч, хүчтэй хар шуурганууд үхлийн армадуудыг сүйрүүлж байлаа. Цаг агаарын таагүй хэдэн тохиолдол манай түүхийг өөрчилсөн хэдэн жишээг дор өгүүлье.


КАМИКАЗЕ

XIII зуун

Хубилай хаан Бирм, Солонгос, Камбожийг эзэлснийхээ дараа Наран мандах орны хувьд томоохон төлөвлөгөөтэй байлаа. Тэрээр өөрийн төлөвлөгөөг биелүүлэх бүрэн боломжтой байсан юм. Гэтэл их хааны флотыг Японы эрэгт хүрэхийн өмнөхөн муссон гэх далайн хар шуурга дэгдэж, Японыг аварчээ. Шинто шашны лам нар нь камиказе муссоныг “тэнгэрийн шуурга” гэж нэрлэсэн байна.

ХАРААЛД ӨРТСӨН ИСПАНИ

1558 он

Гэхдээ байгалийн “ид шидийн” монополийг зөвхөн япончууд эзэмшиж байгаагүй. Протестант Английг номхотгохоор хөдөлсөн II Филлип хааны “Ялагдашгүй армада” гэх хөлөг онгоцнуудын нэгтгэлийг 1558 онд далайн шуурга саринуулан сүйдэлжээ. Хэрэв далайн шуурга байгаагүй бол манай иргэншил өөр харагдах магадлал өндөр байжээ.

ХОЙД НУТГИЙН ДАЙН

1709 он

XII Карл хаан Оросын эсрэг бүтэлгүйтсэн дайнуудын эхлэлийг тавьжээ. Оросын хүйтэн урт өвлийн улирлыг тэр цэргийн төлөвлөгөөндөө анзаарч байсангүй. Хожим мөн л ийм асуудалтай эхлээд тулгарсан хүмүүс бол Наполеон Бонапарт, Адольф Гитлер нар юм. “Генерал Мороз” гэх хүйтэнд тэдний нүцгэн арми хэдэн сая хүнээ алджээ.

ФРАНЦЫН ХУВЬСГАЛ

1789 он

Францын Агуу хувьсгалыг ердийн мөндөр өдөөсөн гэж болно. Хаврын ган франц тариачдыг өлсгөлөнд оруулж, хоол хүнсний үнэ нь өссөөр байв. Гэтэл гэнэтийн мөндөр тэдний бүх ургацыг сүйдэлжээ. Ингээд өлсгөлөн хүмүүс хувьсгал ч хийхээс буцахаа больсон байлаа.

ДЮНКЕРКИЙН АЖИЛЛАГАА

1940 он

Холбоотнуудын армийн 300 мянган цэрэг Ла-Маншийн эрэгт немецийн цэрэгт хашигдан шахагдаж, далайн хоолойгоор гарах боломжгүй байв. Фашистын нисэх хүчин агаарт бүрэн ноёрхож байлаа. Хожим Черчиллийн хэлж байсан “ид шидийн” үзэгдэл гэнэт эхлэн тэнгэр нь үүлэнд хаагдан мөндөр орж эхэлсэн байна. Германы онгоцнууд буудалдаа буцаж, холбоотны цэрэг бүслэлтээс гаран Англид хүрчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж