2011 оны 06 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун
болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад
нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн баруун хагаст бороо орно. Дуу
цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд
6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус,
говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 31-36
градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд
ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун зүгийн нутгийн
зарим газраар, 24-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи 21-23-нд зарим газраар, 24-нд говь талын нутгаар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл,
Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус,
говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад
нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 24-нөөс
говь, талын нутгаар өдөртөө хална.
www.tsag-agaar.mn