Фото: imago stock&people / Global Look
Кельн хотод шинэ жилийн шөнө эмэгтэйчүүдэд халдсан хэргийн анхны сэжигтэнг баривчилжээ гэж Süddeutsche Zeitung сонин бичив.
Алжир гаралтай 26 настай дүрвэгчийг хүчингийн хэргийн гол сэжигтэн хэмээн үзэж байгаа бөгөөд мөн гар утас дээрэмдсэн болохыг нь тогтоожээ. Одоо прокурор 21 сэжигтэнг хариуцлагад татсан бөгөөд тэдний найм нь хоригдож байгаа юм.
Бас нэг алжир дүрвэгчээс Кельнд хулгайлагдсан гар утас олдсон учир түүнийг Ахен хотод баривчилжээ. Одоо Кельний цагдаагийн газар 766 эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ба хохирогч эмэгтэйчүүдийн тоо 497-д хүрчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР