Чуулганы хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан завсарлалаа

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа. Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлнэ. Уг хуралдаанаар дээрх төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Төслийг хэлэлцэх шатанд 3001-ээс доош хүн амтай суманд намын анхан шатны нэгж байгуулахыг хориглож байгаа нь хэр зөв юм бэ, Үндсэн хуулийн маргаан руу хөтлөх юм биш үү гэдэг асуултыг гишүүд олонтаа давтан асууж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн тайлбараар бол намд сайн дураар элсэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хааж боосон заалт хуульд тусаагүй тул энэ тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүй. Орон нутаг дахь улстөржилт, намчирхалыг багасгах ёстой гэдэг нь зарчмын асуудал. Мөн улс төрийн нам нь иргэдэд ямар байдлаар хүрч ажиллах вэ гэдэг нь нээлттэй учраас хуулиар хориглосон зүйл байхгүй гэдгийг тодотголоо.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж