Хунтайж Харриг Грекийн гүнжээс салахаа больсон гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Хунтайж Харриг Грекийн гүнжээс салахаа больсон гэв

Хунтайж Харриг Грекийн гүнжээс салахаа больсон гэв

Австралийн нэгэн сэтгүүлд Английн хунтайж Харриг Грекийн гүнж Мариа-Олимпиатай үерхэж, салахаа больсон тухай бичжээ. Сэтгүүлд бас тэднийг Харригийн үеэл Беатрис танилцуулсан гэсэн байна. Харин Английн хатан хааны гэр бүлийн төлөөлөгч үүнийг хоосон цуу яриа гэсэн бөгөөд хунтайж насанд хүрээгүй охинтой үерхэх болоогүй гэж няцаасан байна. Тэгсэн байлаа ч залуу язгууртнууд хатан хаан Викториагийн үр удам бөгөөд холын садангууд учраас ийм холбоотой болох боломжгүй юм байна. Цуу яриа шоу, цэнгээнд дуртай хунтайж Харри саяхан Лондонд экс найз охидтойгоо шөнийн клубт наргисны дараа гарсан байна. Нэгэн гэрчийн хэлснээр хунтайж Харри тэр үед Грекийн гүнжээс харцаа ч салгаж чадахгүй байсан гэнэ. Түүний хэлснээр Английн хунтайж Харри, Грекийн гүнж Мариа-Олимпиа хоёр хэд хэдэн удаа болзоонд явж, Зул сарын өмнө хамтдаа Швейцарид амарсан гэнэ.

Н.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж