Селин Дион нөхрийнхөө оршуулганд дуулахгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Селин Дион нөхрийнхөө оршуулганд дуулахгүй

Канадын дуучин Селин Дионы нөхөр 74 настайдаа хорт хавдрын улмаас нас барсан билээ. Харин дуучин Селин Дионыг нөхрийнхөө оршуулган дээр талийгаачид зориулж дуу дуулна гэсэн яриа гарсныг дуучин үгүйсгэсэн байна. Селин Дион өөрийнхөө Facebook хуудсанд 21 жил ханилсан нөхөртөө зориулж, гашуудлын ёслол үйлдэх гэж буй талаар бичжээ.

Селин Дионы нөхөр Рене Ангелитэй салах ёс хийх ёслол Канадын Монтреаль хотын Нотр Дам цогчин дуганд болох ажээ. Тэд хуримын ёслолоо энэ дуганд хийж байсан юм байна. Селин Дион, түүний нөхөр Рене Ангели нар Канадын супер одууд байсан тул Ренегийн оршуулах ёслолыг гурван телевизийн сувгаар дамжуулж, төрийн далбааг хагас гудайлгах гэнэ. Селин Дион нөхрөө бас төрсөн ахыгаа хорт хавдараар алдсан аж.  Түүний нөхрийг нас бараад удаагүй байхад ах нь бас тархины хорт хавдраар эмнэлэгт нас барсан байна. Уй гашууд автсан дуучин Селин Дион ирэх хоёрдугаар сарын 23-нд “Зүрх сэтгэл минь үүрд хэвээрээ” нэртэй концертоо Лос Анжелест тоглохоор төлөвлөж байгаа юм байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж