Францын эдийн засаг онц байдалд байна

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Францын эдийн засаг онц байдалд байна

 

Франц улс эдийн засгийн онц байдалд байгааг ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэв. Тэрбээр шинэ ажлын байр бий болгох хоёр тэрбум еврогийн төлөвлөгөөг танилцуулсан байна. Францын ажилгүйдлийн түвшин 10.6 хувьд хүрсэн нь Европын холбооны дунджаас /9.8 хувь/ давсан үзүүлэлт аж. Германд ажилгүйдлийн түвшин 4.2 хувьтай байдаг аж. Хоёр жилийн хугацаанд үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд 250-аас доош ажилтантай фирм, компаниуд залуусыг зургаа болон түүнээс дээш сараар авч ажиллуулбал засгийн газраас тусламж үзүүлэх гэнэ. Түүнчлэн 500 мянга орчим залуусыг тусгай мэргэжлийн сургалтад хамруулах хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөрийн санхүүжилтийг нийтийн сангийн нөөцөөс гаргах аж.

 

Ажилгүйдлийн түвшин байнга өндөр байж, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нь Франц улс эдийн засаг, нийгмийн онц байдалд орсныг илтгэж байна хэмээн Франсуа Олланд мэдэгджээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж