Хятадаас хөрөнгө оруулалт нүүр буруулав

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Хятадаас хөрөнгө оруулалт нүүр буруулав

Хятадаас хөрөнгө оруулалт нүүр буруулав

Хятад юанийн ханшаа буулгаж байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарчээ. Өр нь өсч ($28 их наяд) байна. Энэ бүгд нь хэдий чинээ их хугацаа өнгөрнө төдий чинээ долларын өрөө төлөх нь хүндэрнэ гэсэн үг юм.

Үр дүнд нь одоо Хятадаас гадагшлах хөрөнгийн урсгал ямар хэмжээтэй байна вэ?

Credit Suisse байгууллагын Хелен Хейвордын толгойлсон шинжээчдийн баг эдгээр айдас төрүүлэх графикийг бэлтгэн одоо тус орноос урсан гарч байгаа хөрөнгийн цар хүрээг харуулжээ.

Зүүн талын график зурагт Хятадын эрс хорогдож байгаа нөөцийн байдлыг харуулсан байв. Хятадын Ардын банк нь юанийн уналтаа барихын тулд өөрийн валютын нөөцийг өргөнөөр ашиглаж байгаа юм.

Баруун талын графикт нь хөрөнгийн урсгал  дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ямар болсныг үзүүлжээ. Цаашид энэ үйлдэл хурдсах ёстойг хэлэх хэрэгтэй. Ийм уналтыг 2008 оны хямралаас хойш хараагүй юм.

CLSA-ийн стратегич  Кристофер Вуд өөрийн “Шунал ба айдас” гэдэг товхимолдоо иймэрхүү графикийг илүү тодорхойгоор харуулсан байна. Хятадын валютын нөөц нь дээд хэмжээнээсээ 600 тэрбум доллараар буурсан бөгөөд одоо  сар бүр 100 тэрбум доллар гадагшилж байгаа ажээ.

"2000-аад оны эхэн шиг валютын нөөц нь хасах болох хандлага байна. Тийм байдалд хүрсэн нөхцөлд юань үнэгүй болж таарна” хэмээн шинжээч онцолжээ.
Шинжээчид Хятадаас гарч байгаа хөрөнгийн урсгалын талаар санаа бодол зөрөлдөөнтэй байгаа. Жишээлбэл, RBS-ийн шинжээч “Үнэн хэрэгтээ байдал ноцтой байна. Арванхоёрдугаар сард гэхэд л 170 тэрбум доллар Хятадаас урсан гарсан”гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж