Бүсгүй чинь чамд хайртайг яаж мэдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Бүсгүй чинь чамд хайртайг яаж мэдэх вэ?

Уншигчын асуулт:
Эмэгтэйчүүд найз залуу, нөхрөө байнга л янз бүрээр туршиж байдаг гэдэг. Би саяхан  нэг бүсгүйтэй учирсан. Түүнийг жүжигчин эсэхийг би сайн мэдэхгүй. Бидний хооронд бүх зүйл хэвийн. Гэтэл тэр надад хайртай гэж хэлсэн. Анх танилцангуутаа  л  хайртай гэж хэлэх нь үнэмшмээргүй гэдгийг би мэднэ л дээ. Гэхдээ тэр үнэхээр ингэж хэлсэн. Намайг туршиж байгаа нь тэр юм болов уу? Гэхдээ тэр надад үнэхээр таалагдаж байвал яах вэ ?

Доктор Love-ын хариулт:

Хэрвээ чи бүсгүйчүүдийн хувьд дажгүй залуу бол “Би чамд хайртай” мэт үгсийг байнга сонсох болно. Танд гэж хэлэхэд хэрэв эмэгтэй хүн анх танилцаад л ингэж хэлсэн бол маш  болгоомжтой байх хэрэгтэй. Таны өгөх хамгийн зөв хариулт бол “би ч бас өөртөө хайртай”.

Уншигчын асуулт: 
Би маш хэцүү байдалд ороод байна. Би нэг гайхалтай охинтой танилцсан. Тэр намайг охидын эрлэг  гэж ойлгоод байх шиг. Гэвч үнэндээ бол надад охидтой үерхэж байсан туршлага байхгүй. Надаас хэд хэдэн охин “ Чи хэдэн охинтой үерхэж байсан бэ?”, эсвэл “Чи охидын сэтгэлээр тоглодог уу?” гэж асууж байсан. Хэрэв би тэдэнд үнэнээ хэлвэл огт итгэхгүйгээр барахгүй уурлаад алга болно. Энэ нөхцөлд би юу гэж хэлсэн нь дээр вэ?

Доктор Love-ын хариулт:
Ийм нөхцөлд шууд хариулт хэлэх нь онохоосоо алдах нь их байдаг. Хэрэв тэд чамаас “ Охидын сэтгэлээр тоглодог уу ?” гэж асуувал  “ Би спортоор л хичээллэдэг гэж хариул. Яриагаа өөр зүйлд хандуулахыг хичээ. Энэ нь тэдэнд өөрөөс нь ямар нэг зүйл нуугаад байгаа мэт санагдуулдаг ч тэд удахгүй асуухаа болино. Чи охинтой үерхэж огт үзээгүй байсан ч ингэж хэлэх юм бол тэд хэзээ ч итгэхгүй.

Бэлтгэсэн Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж