Санхүүгийн зах зээл банк, хөрөнгийн, банк бус, даатгал гэх мэт олон салаа мөчрөөс бүрддэг, томоохон салбар. Харамсалтай нь өнөөдрийг хүртэлх хугацаанд эдгээр дэд салбар өөр өөр байгууллагын харьяанд багтаж, нэгдсэн бодлого, зорилтгүй байсан юм.
Иймд СЗХ-ноос санхүүгийн салбарыг ирэх арван жилд бүхэлд нь хөгжүүлэх, цогц төлөвлөгөөг Монголбанк, Сангийн яамтай хамтран боловсруулснаа олон нийтэд танилцууллаа. Баасан гарагт Төрийн ордонд болсон “Санхүүгийн зах зээл, үндэсний форум”-аар дээрх үндэсний хөтөлбөрийг тал талаас нь дэлгэрэнгүй хэлэлцсэн юм.
Үндэсний хөтөлбөрт тусгасан олон зорилтын нэг нь 2025 он гэхэд Монгол Улсыг Дубайн жишгээр санхүүгийн төв болгох юм. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. Тэрээр форумын хаалтын хуралдааныг даргалсан юм.
ЭХ СУРВАЛЖ: WWW.GOGO.MN
Холбоотой мэдээ