Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус их хурал өчигдөр өнөөдөр хоёр өдөр үргэлжлэх юм. Өчигдөр болсон их хуралд 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, гишүүд болох 342 төлөөлөгч оролцож, цаг үеийн асуудлаар илтгэл тавьж, намын удирдлага, анхан шатны хороодын дарга, гишүүд намын төв хороогоо байгуулах асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрчээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намд элсээд удаагүй байгаа. Тэрбээр ХҮН-д элсээд зогсохгүй намынхаа даргаар томилогдохоор болж, энэ асуудлыг өнөөдрийн их хурлаар хэлэлцэх юм байна.
Т.НОМИН