Японд гэмт хэрэг буурчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Японд гэмт хэрэг буурчээ

 

Японы Цагдаагийн төв албаны мэдээгээр, дайнаас хойш гэмт хэргийн гаралт хамгийн  бага төвшинд буурчээ. Үүнд ажиглалтын камеруудын тоо өссөн, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүмүүсийн мэдлэг ихэссэн зэрэг нөлөөлсөн гэж холбон тайлбарлаж байна хэмээн Жапан таймс сонин бичжээ.

 

Гэмт хэрэг, зөрчил 2014 онд 1,1 сая байсан бөгөөд 2015 онд үүнээс есөн  хувиар багассан байна. Японд хулгайн хэрэг хамгийн их гардаг бөгөөд 900 мянгаас 800 мянга болтол буурчээ. Харин хүн амьны хэрэг 2014 онд 1054 бүртгэгдсэн бол 2015 онд 933 болон багасчээ.

 

Өсвөрийн насныхан буюу 14–19 насныхан  үйлдсэн гэмт хэргийн тоо 2002 онд 142 мянга байсан бол өнгөрсөн онд 39 мянга хүртэл буурчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж