Дүрвэгсэд орос гаралтай охиныг хүчирхийлжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Дүрвэгсэд орос гаралтай охиныг хүчирхийлжээ

Фото: Sven Hoppe / DPA / AP

 

Берлин хотод Ойрхи Дорнодын гаралтай гурван эрэгтэй орос хэлтэй герман айлын охиныг хүчиндсэн хэрэг гарсан байна. Арван гуравтай охин нэгдүгээр сарын 11-ний өглөө хичээлдээ яваад сураггүй болсон нь дөнгөж хэд хоногийн дараа  тодорхой болов. Охиныг алга босноос хойш нэг хоногийн дараа олжээ.

 

Охины авга эгчийн мэдүүлснээр, араб  царайтай хүн охиныг сургуульд нь хүргэж өгөхөөр санал тавиад машинд суулгажээ. Машинд өөр хоёр эрэгтэй байсныг охин  харсан гэнэ. Тэд охиныг авч яваад нэгэн байранд авчран хүчиндсэн гэнэ. Гучин цагийн дараа зодуулж нүдүүлж, хүчиндүүлсэн охиныг тэд гудамжид хаясан байжээ.

 

Хохирогчийн хамаатнуудын хэлснээр, цагдаагийнхан гэмт хэрэгтнүүдийг хайхаас татгалзсан гэнэ. Мөн охины авгын ярьснаар цагдаа нар  охиныг эцэг, эхгүйгээр нь гурван цаг орчим байцаажээ. Гэсэн ч тэд эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.

 

Ойрхи Дорнод, Африкийн дүрвэгсэдийн сэжиглэгдэж байгаа Германы хотууд дахь гэмт хэргийн тоо өсч байгаа нь дүрвэгсдийн талаар гарч байгаа маргааны улам дэвэргэж байна. Тухайлбал, шинэ оны  шөнө мянгаад  дүрвэгсэд  герман эмэгтэйчүүдэд халджээ. Хүчирхийллийн талаар гомдол гаргасан эмэгтэйчүүдийн тоо одоо 500 гаруй болоод байна. Үүссэн байдал нь одоогоор дүрвэгсдийн тоог хязгаарлах арга хэмжээ авахаас татгалзаж байгаа канцлер Ангела Меркельд энэ нь хүчтэй нөлөө үзүүлж байна.

 

Bild сонины мэдээгээр, 2015 онд сая гаруй дүрвэгсэд Германд орж иржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж