2016.I.18-I.24
Хонь: Долоо хоногийн эхээр найз нөхөд, хамт олны хүрээнд чухал үйл явдал тохионо. Холбоо тасраад удсан найз нөхдийн сураг гарч, холбоо барих бололтой. Бусадтай харилцаж, ойлголцоход хялбар байх болно. Шийдвэр гаргах хэрэгтэй бол долоо хоногийн сүүлч хүртэл бодож тунгаа. Хэрүүл маргаанд оролцохоос зайлсхийгээрэй. Ажлын шинэ санал хүлээж авах магадлалтай. Амьдралдаа тэнцвэрийг олохыг хичээ. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна.
Үхэр: Ажил хэргийн үйл хэрэгт таатай. Таны хичээл зүтгэл зохих ёсоор үнэлэгдэж, албан тушаал ахих боломжтой. Өөрийн зорилго чиглэл, байр сууриа хамгаалж тэмцээрэй. Удаан хүлээсэн мөнгө орж ирнэ. Ажилдаа бусдаас тусламж дэмжлэг авч болох юм. Амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн бол хоёрдугаар сарыг хүртэл түр азна. Гэр бүлийн хүрээнд таны үүрэг роль нэмэгдэнэ. Ганц бие хүмүүс сонирхол татсан нэгэнтэй учирна.
Хамтатгах: Таны амьдралд шинэчлэлийн салхи үлээнэ. Боловсролоо дээшлүүлэх, гадаадад аялах, орон байраа солих, шинэ ажил эхлүүлэх, гэр бүл зохиох зэрэгт таатай. Ажил хэрэг бүтэмжтэй байж орлого нэмэгдэнэ. Таагүй нөхцөл байдлаас ч та өөрт шинэ зүйлийг олж авч чадна. Гэр бүлдээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Найз нөхөд, хамт олноос тусгаарлагдсан мэт санагдаж болно. Эрүүл мэнддээ анхаарч, эмчийн үзлэгт хамрагдаарай.
Мэлхий: Тэргэл сар таны орлогын үүдийг нээнэ. Орлогынхоо тодорхой хэсгийг сайн санааны үйлст зориулаарай. Шинэ орон сууц худалдан авах, нүүхэд таатай. Хайр дурлал чинь сорилтод тэсч үлдэх эсэх нь танаас хамаарна. Гэр бүлийн тайван уур амьсгалыг ялихгүй зүйлээс болж бусниулах хэрэггүй. Биеэ барь. Ажилдаа төвлөхөрөд хүндрэлтэй байх боловч алдаа гаргахаас болгоомжлоорой.
Арслан: Энэ долоо хоногт сэтгэл хөдлөл өндөр байх болно. Хайр дурлалын асуудал бүхний дээгүүр тавигдана. Ганц бие хүмүүс хуучин амраг эсвэл боломжит нэгний дунд эргэлзэж эхэлнэ. Ажил хэрэг танаас илүү анхаарал шаардана. Тансаглал, илүү зардлаа танахгүй бол санхүүгийн хүндрэлтэй нүүр тулна. Бусадтай харилцахаас илүү дотоод хүндтэйгээ ярилцах нь танд илүү хялбар санагдана.
Охин: Өөрийнхөө хэн бэ гэдгийг бодож тунгаах хэрэгтэй. Өдөр бүр харилцан адилгүй адал явдлаар дүүрэн байна. Ажил хэрэгт бусдын ашиг сонирхлын өмнөөс дугарах, гүйх хэрэгтэй бол төвөгшөөх хэрэггүй. Энэ тохиолдолд бүх боломжоороо туслахыг хичээгээрэй. Хариу нь танд хэд дахин нэмэгдэж ирнэ. Гэр бүл салах эсвэл хагацал тохиох магадлалтай. Холын хамаатнууд гэнэт зочилж магадгүй. Санхүүгийн нөхцөл байдал тааруу хэвээр байна.
Жинлүүр: Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Жирэмслэх, ач зээгээ үзэх, гэр бүл болох, хүүхэд өргөж авах зэргээр гэр бүлд том өөрчлөлт гарах болно. Гэр бүлийнхээ төлөө өөрийн хүслийг хязгаарла. Ажил, бизнесийн хэрэгт алдаатай шийдвэр хохирол учруулж болзошгүй. Аливаад яаруу шийдвэр гаргалгүй, сайтар бодож тунгаагаарай. Мөрий тавих хэрэггүй. Аз таных биш. Орлогоо нэмэгдүүлэх аргыг эрэлхийл.
Хилэнцэт: Гэр бүлдээ илүү их цагийг өнгөрүүлнэ. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд тааламжтай. Ерөнхийдөө амралтын байдалтай байх ч ажил үүргээ умартаж болохгүй. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ хэлцэл байгуулах боломжтой. Орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Ганц бие хүмүүс харж явдаг хүнтэйгээ харилцаагаа дотносгож чадна.
Нум: Таатай долоо хоног. Сэтгэл санаа өөдрөг байна. Олон асуудлыг түвэггүй шийдэж чадна. Энэ долоо хоногт ганц бие хүмүүсийг шинэ харилцаа, шинэ хүн хүлээж байна. Төлөвлөсөн ажил саадгүй үргэлжилж, тогтвортой ашгаа өгнө. Гэр бүлд шинэ хүн мэндлэх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирч, эмчилгээ сувилгаа үр дүнгээ өгнө.
Матар: Сэтгэлээ нээх, өөрийгөө илэрхийлэхэд таатай. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Энэ таны хувийн харилцаа болон ажил хэрэгт сайнаар нөлөөлнө. Асуудлыг шийдвэрлэхдээ бусдын тусламжид найдаж болно. Амралтын өдрүүдийг найз нөхдийн хүрээнд хөгжилтэй өнгөрүүлнэ. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байх боловч танд тэгтлээ мөнгөний хэрэгцээ гарахгүй. Сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.
Хумх: Хөгжилтэй, романтик чанар чинь тодрох болно. Шинэ хосууд үл ойлголцлоо тайлснаар харилцаа батжиж, дотносно. Энэ шинэ харилцаа удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай байна. Мөнгө санхүүгийн хувьд бага зэрэг асуудалтай байх бололтой. Ажил хэрэг хэвийн үргэлжилж, хүндрэлтэй асуудал үүсэхгүй. Найз нөхөд, хамт олны дунд тэмдэглэлт баяр тохионо. Зарим хумхынхны төрсөн өдөр тохиох тул баяр хөөртэй өдрүүд ирж байна.
Загас: Хүслээ биелүүлэх долоо хоног. Таны төсөөлж ч байгаагүй гайхалтай өөрчлөлт тохионо. Ашигтай ажлын санал хүлээж авах бөгөөд гайгүй орлого олж чадна. Асуудалтай нүүр тулахаас эмээх хэрэггүй. Та шийдэж чадна. Зөв цагт зоригтой шийдвэр гаргаснаар амжилтад хүрч чадна. Гэр бүлдээ цаг заваа зориулж, хамт хөгжилтэй тоглоом тоглоорой.