Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн цэцэрлэгүүд маргаашнаас эхлэн 23-ныг хүртэл түр хугацаагаар хаахаар болжээ. Энэ нь хүйтний эрч чангарсөн, А хүрээний Н1N1 вирусийн өвчлөл гарсантай холбогдуулан авч буй арга хэмжээ аж. Энэ шийдвэр тус аймгийн хувийн цэцэрлэгт ч хамаатай юм байна.
Тус аймагт өнгөрч буй долоо хоногт А хүрээний Н1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан эмгэнэлтэй хэрэг болсон. Мөн уг вирусээр өвчилсөн зургаан иргэнийг тусгаарлаж, эмчилгээ хийж буй аж.
Г.ХОРОЛ