Халдлагад гадаадын жуулчид амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.17-нд нийтлэгдсэн

Халдлагад гадаадын жуулчид амь үрэгджээ

 

Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотноо исламын зэвсэгт халдлага гарснаар гурван өдрийн гашуудал зарлажээ. Исламын зэвсэгт дайчид 28 хүнийг хөнөөж, 56 хүнийг гэмтээж шархтуулсан юм. Халдлагад олон тооны гадаадын жуулчин амь үрэгджээ. Исламын дайчдын халдлагад Канадын зургаан жуулчин, Франц, Швейцарийн тус бүр хоёр, Нидерландын нэг иргэн амь үрэгдсэн байна. Халдлагыг “Исламын Магрибын “Аль-Каида” бүлэглэл зохион байгуулжээ.

 

Исламын зэвсэгт дайчид “Splendid”, “Ouagadougou” зочид буудлууд, кафе зэрэг жуулчид ихээр цуглардаг газруудад халдлага үйлдсэн байна. Зочид буудалд хүмүүсийг барьцаалагчдын эсрэг Буркина-Фасогийн арми Францын аюулгүй албатай хамтран ажиллагаа явуулснаар дөрвөн хэт даврагчийг устгажээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж