Мэргэжлийн сүмогийн 2016 оны анхны тэмцээн буюу Хацу башё Японы нийслэл Токио хотноо болж байна. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Точионошинийг, ёкозүна Харүмафүжи маэгашира-4-с барилдаж буй Кёкүшюүхог, ёкозүна Какүрюү М.Ананд М-2 Аойямаг давлаа. Энэ өдөр озэки Котошёогикү М-1 Шёохозанаар ээлжит даваагаа авчээ.
Хацу башёг озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эгэмдээ гэмтэл авсны улмаас башёг үргэлжлүүлж чадахааргүй боллоо.
Башёг зургаан өдрийн дараах байдлаар Хакүхо, озэки Котошёогикү, маэгашира Такаясү нар зургаан даваатай тэргүүлж байгаа бол Харүмафүжи, Окиноүми, Тоёохибики нарын бөхчүүд 5 даваа, 1 унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 6-0
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 5-1
Ёкозүна Какарюү М.Ананд 4-2
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3
Маэгашира 3 Ичиножёо А.Ичинноров 1-5
Маэгашира 4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-4
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-4
Маэгашира 13 Таканоива А.Баасандорж 4-2
Долоо дахь өдөр буюу өнөөдрийн барилдааны оноолтыг хүргэж байна.
Ёкозүна Хакүхо – М-3 Ичиножёо
Ёкозүна Харүмафүжи – сэкивакэ Ёшиказэ
Ёкозүна Какүрюү – комүсүби Точиношин
Озэки Котошёогикү – М-2 Аойяма
Озэки Гоэйдо – М-1 Шёохозан
Озэки Кисэносато – Комүсүби Икиой
Ч.БОЛОР