Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол

Хүүхэд бүрэлдэж бий болоход  маш нарийн төвөгтэй процесс явагдана. Үүнд саад болох зүйл ч олон байдаг. Эр бэлгийн эсийн харшил, өндгөн эсийн чанар муу зэргээс үр тогтдоггүй байна. Хүүхэд гаргадаггүй 10 хосын нэг тохиолдолд  эрчүүдээс 30 % шалтгаалж байжээ. Эмэгтэйчүүд амьдралынхаа туршид 300-400 өндгөн эс боловсруулдаг бол эрчүүд зөвхөн нэг өдөрт сая сая эр бэлгийн эс боловсруулдаг. Эдгээр бэлгийн эсүүд эрүүл байх эсэх нь  гадаад хүчин зүйл /температур/ -ээс шалтгаалдаг байна.  Эр бэлгийн эс өсч үр тогтоох боломжтой болох хүртэл 75 өдөр шаардлагатай бөгөөд энэ үед гэмтээж орхивол үр тогтоход сөргөөр нөлөөлдөг.

Эр бэлгийн эсэд юу нөлөөлдөг вэ?
Хэт халуун. Эр хүний төмсөг + 98 градус хүрвэл эр бэлгийн эс боловсрохоо больж түр саатан хэдэн   сараар төмсөгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн хэт халууцах болон хөлрөхөд эр бэлгийн эсийн тоо эрс багасч нөхөн  үржихүйн чадварт хор учруулдаг.

Халуун ванн.
Халуун онгоцонд суух жирэмслэлтээс хамгаалдаг тухай цуу яриа байдаг. Үнэндээ халуун уур үр тогтоход сөргөөр нөлөөлдөг нь судалгаагаар батлагдсан байна. Тэрбүү хэл 30 мин халуун Jacuzzi –д суухад эр бэлгийн эсийн тоо эрс багасч байжээ.

Өндөр халуурал.
Өндөр халуурах үед халуун ваннд суухтай адил үр дүн сөргөөр илэрдэг. Эр бэлгийн эсийн боловсрох хугацааг тооцоолон халуурсны дараа тоо нь өмнөхөөс 35 % -аар буурсан байжээ.

Компьютер.
Компьютер эр хүний нөхөн үржихүйн чадварт нөлөөлдөг гэж үү? Үнэхээр нөлөөлнө. Компьютерийн хэрэглээ болон биеийн температурын өсөлт хоёрын хооронд  шууд холбоо бий. Энэ өсөлт нь мэдээж эр хүний нөхөн үржихүйн чадварт хортой нөлөөлдөг байна.

Дотуур өмд.
Шотланд эрчүүд яагаад нөхөн үржихүйн чадвараараа сайрхдагыг та мэдэх үү? Учир нь тэд банзал өмсдөг өвөрмөц эрчүүд юм. Дотуур өмдний том жижиг эсэх нь эр бэлгийн эсийн тоонд нөлөөлөх нь бага ч хэрвээ эр бэлгийн эс буурсан тохиолдолд бариу дотуур өмд өмсөх нь хортой. Гэсэн хэдий ч бариу дотуур өмд урт хугацаагаар өмсөх нь тийм ч сайн санаа биш. Өмд, дотуур өмд бариу байх тусмаа эр бэлгийн эс боловсроход  муугаар нөлөөлдөг.

Судас өргөсөх.
Эрчүүдийн 15 %- д  нь судас өргөсөх үзэгдэл ажиглагддаг. Ялангуяа эр хүний зүүн төмсөг үүнд өртөх нь илүү байдаг. Эр бэлгийн эсийн хэмжээ буурахад эмч нар судасны өргөслийг эмчлүүлэхийг зөвлөдөг. Үүнийг мэс заслын эсвэл гуурсын аргаар эмчилдэг.

Гар утас.
2008 онд явуулсан судалгаагаар гар утас байнга хэрэглэдэг /өдөрт 4 цаг / эрчүүдийн бэлгийн эсийн хэмжээ бага байгаа нь харагджээ. Эмч нар гар утаснаас гарч байдаг цацрагаас өөрсдийгөө хамгаалахын тулд гар утсаа халаасандаа биш, цүнхэндээ авч явахыг зөвлөдөг.

Хэт таргалалт.
Хэт таргалалт нь  эм дааврын хэмжээг нэмэгдүүлж, эр бэлгийн эсийн хэмжээг бууруулдаг аж. 2009 оны ДЭМБ-аас гаргасан судалгаагаар хэт таргалсан хүнийг жирийн хүнтэй харьцуулахад хэт тарган эрчүүдийн төмсөгний үйл ажиллагаа хэвийн бус, бэлгийн эсийн хэмжээ нь бага байжээ. Мөн хэт таргалалт нь  эрчүүдийн нөхөн үржихүйн чадварт сөргөөр нөлөөлдөг аж.

Амьдралын хэв маяг.
Архи, тамхи болон мансууруулах бодис ихээр хэрэглэх нь бэлгийн амьдралд ч сөргөөр нөлөөлдөг байна. Эмч нар хүүхэдтэй болох гэж төлөвлөж буй хүмүүст эдгээр зүйлсийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. 2010 оны судалгаанаас тамхи татах нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулж, ДНК –г нь гэмтээдэг бол архи нөхөн үржихүйн системд хортойгоор нөлөөлдөг аж.
Мансууруулах бодис мөн ялгаагүй эсийн хэмжээг багасгаж,
хөдөлгөөнийг сааруулан эр хүний нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж