Германы дээд шүүх анхан шатны хоёр шүүхийн шийдвэрийг үндэслэн цахим сүлжээн дэх танилууддаа Facebook-т хаяг нээхийг ятгадаг Facebook-ийн автомат хүсэлтийг хууль бус гэсэн шийдвэр гаргажээ.
Холбооны шүүх бүрэлдэхүүн Facebook-ийн “friend finder” “найз хайх”холбоосыг Холбооны улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн, далд сурталчилгааны нэг хэлбэр гэж үзсэн байна.
Холбооны дээд шүүх ийм шийдвэр гаргахдаа Facebook хувийн нууцад халдсан гэж Европын иргэдийн гаргасан гомдолд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрүүдийг үндэслэжээ.
Facebook –ийн find-a-friend холбоос нь хэрэглэгчийн электрон шуудангийн хаягийн бүртгэл рүү нэвтэрч, бүх танилуудад, ялангуяа нийгмийн сүлжээнд бүртгүүлж, гишүүн болж амжаагүй нэгэнд хүртэл Facebook-д элсэх урилга илгээдэг. Ингэснээр Facebook хэрэглэгчийн хувийн мэдээллийн санг дураараа ашиглан, өмнөөс нь сурталчилгаа явуулдаг болж таарч байгаа юм. Ийм гомдлыг Германы Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас гаргасан байна.
Холбооны шүүх мөн тус улсын Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн тул Германд үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж үзсэн байна.
Н.ЭНХ