Зарим замын засвар дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.19-нд нийтлэгдсэн

Зарим замын засвар дуусчээ

Ажилчны гудамжны 3.5 км авто замын шинэчлэлтийг “Си Эф Си групп” ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцлөөр гүйцэтгэж байна. Зургадугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ХУД-ийн Замын цагдаагийн постоос Говь ХК-ийн урд уулзвар хүртэлх 1.1 км замыг хааж, хучилтын ажлыг гүйцэтгэн 16-нд замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Гэрээ ёсоор уг замыг ирэх наймдугаар сарын 25-нд хүлээлгэж өгөх юм.

10-р хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км авто замын шинэчлэлтийг Тотал Инж компани нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд энэ замын баруун тийш чиглэх урсгалыг зургадугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд хааж, хучилтын ажлыг гүйцэтгэлээ. 16-ны 23 цагаас эхлэн долоо хоногийн хугацаагаар урд хэсэг буюу зүүн тийш чиглэх урсгалын хөдөлгөөнийг хаагаад байна. Энэ үед шинэчлэлт хийж нээсэн хойд талын урсгалаар зорчино.

Зургадугаар сарын 14-ний өглөө Бага тойруугийн замд Анкарагийн гудамжны хэсэгт буюу Зоос гоёлын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх хэсгийн зорчих хэсгийг нээлээ. 15-ны 23 цагт Ус цаг уурын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Зоос гоёлын баруун урд уулзвар хүртэлх хэсгийн замын хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд ирэх даваа гаригийн өглөө 06 цагт нээнэ. Зоос гоёлын баруун урд уулзвараас Ард кино театрын зүүн хойд гарц хүртэлх замын хөдөлгөөнийг бямба гаригийн 23 цагаас ирэх даваа гаригийн өглөөний 06 цаг хүртэл хааж зам барилгын ажил гүйцэтгэнэ. Нийт 2.6 км авто замын шинэчлэлтийг “Мон Агаар” ХХК гүйцэтгэж байна.   
22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замыг өргөтгөн, шинэчлэх ажлыг “Чи Чи Ха Ар хотын хот төлөвлөлт инженеринг” ХХК, “Бэрх зараа” ХХК-ийн түншлэл өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байгаа юм. Таван шарын төмөр замын гарамтай уулзварыг өргөтгөн хучилт хийж, зургадугаар сарын 16-нд нээсэн. Уг уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх замын хучилтыг үндэсний баяр наадмаас өмнө хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж