Футзалын өсвөрийн УАШТ-д орон нутгаас багууд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Футзалын өсвөрийн УАШТ-д орон нутгаас багууд оролцлоо

-“Сүхбаатар аймаг”, “Төв” аймаг болон “Замын-Үүд”-ийн “Түмэн Од” багууд хэсгээс гаран хасагдах шатанд өрсөлдсөн ч харамсалтай нь ялагджээ-

МХБХ-ны футзалын өсвөрийн УАШТ-ий 1/8 шигшээн тоглолтууд футзалын ордонд үргэлжилж байна. Тэмцээн U-11 болон U-13 гэсэн насанд зохиогдож байгаа юм. Тэмцээний ахлах буюу 13 хүртэлх насанд шилдэг найман багийн нэр тодроод байна.

Шөвгийн найм буюу  ¼ шигшээд “Арвис”, “Хараацай”, “Улаанбаатарын Унаганууд”, “Дэрэн”, “ИНХ”, “Хан-Уул дүүрэг”, “Алтанбөмбөг”, “ДМЮ” гэсэн багууд шалгарч үлдээд байна. Хөдөө орон нутгаас оролцсон есөн багаас “Сүхбаатар аймаг”, “Төв” аймаг болон “Замын-Үүд”-ийн “Түмэн Од” багууд хэсгээс гаран хасагдах шатанд өрсөлдсөн ч харамсалтай нь ялагдаж тэмцээнийг орхиж байна.

Өнөөдөр тэмцээний 11 хүртэлх насны шилдэг 16 баг хоорондын тоглолтоо хийж байна. Яаг одоогийн байдлаар “Сэлэнгэпресс”, “Монголын Тэмүүлэл”, “Архайнгай аймаг”, “Хараацай” мөн “ФС Сумида” багууд ¼ шигшээд оролцох эрхээ авж чадлаа. Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт нь “Архайнгай аймаг” болон “Сүхбаатар” аймгийн багуудын тоглолт байсан. Үндсэн цагт “Архангай” аймгийн баг 3-2 харьцаатай ялалт байгуулсан. Дорнод аймгийн баг харин “ФС Сумида” багт 2-1ээр хожигдож тэмцээнийг орхилоо.

Одоо сонирхолтой гурван тоглолт үлдсэн байна. “Дархан шилүүс” ба “Эрхэс”, үүний дараа “Арвис” болон “Сүхбаатар дүүрэг”, хамгийн сүүлд “Чингэлтэй дүүрэг” ба “ГАЖА Зүүнхараа” багууд тоглох хуваарьтай байна.  

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж