Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уул уурхай, хөрөнгийн бирж, банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн 5 сэтгүүлч асуулт асууж харилцан ярилцлав.
Сэтгүүлчид, Таван толгой, Оюу толгой төслүүд, хүний хөгжил сан, хөрөнгийн бирж, төмөр зам тойрсон асуудлуудаар асуулт тавьж байв.
Дараа нь мөн “Bloomberg”-ийн телевизийн хэсэгт зочилж, ярилцлаа.
“Bloomberg” бол санхүү бизнес, эдийн засагтай холбоотой бүх төрлийн мэдээллийг сонин, сайт, радио, сэтгүүл, ном, телевизээрээ түгээдэг дэлхий даяар 135 оффистой, 10 мянга гаруй сэтгүүлч сурвалжлагчтай дэлхийн тэргүүлэгч мэдээллийн агентлаг юм.
“Bloomberg”-ийг дэлхийн хамгийн үнэн зөв, чухал, тодорхой, хариуцлагатай мэдээлэлтэй гэж зүй ёсоор тооцдог бөгөөд, мэдээллийн үйлчилгээг маш шуурхай, ямар ч алдаагүй хийдгээрээ онцлог юм.
Тус агентлаг Нью Йорк хотын одоогийн захирагч М.Блүүмбергийн өмч юм.