Инээдмийн жүжигчин Ерөнхийлөгчийн албаа хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Инээдмийн жүжигчин Ерөнхийлөгчийн албаа хүлээн авлаа

 

Инээдмийн жүжигчин Жимми Моралес Гватемалагийн Ерөнхийлөгчийн тушаалд тангаргаа өргөсөн тухай CNN Espanol суваг мэдээлэв.

 

Инаугурацийн ёслол нь тус орны Үндэсний театрт болжээ. Моралес тангаргаа өргөөд ерөнхийлөгчийн туузыг зүүлээ.

 

Тэрбээр 2015 оны аравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад ялсан бөгөөд одоо тэрбээр Гватемала улсын 50 дахь Ерөнхийлөгч болж байна.

 

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд арван орны төрийн тэргүүн, мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден нар оролцов. Тангараг өргөх ёслолоос өмнө авлигатай хамтран тэмцэхийг Моралест Байден санал болгосон байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж