Хятадын доллар хэзээ дуусах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Хятадын доллар хэзээ дуусах вэ?

Энэ долоо хоногт Шанхай, Бээжингийн зарим банк ам.долларын нөөцгүй болсон. Энэ тохиолдол илүү олон банкийг хамарч магадгүй. Тэгсэн нөхцөлд Хятадын Ардын банк (ХАБ) ам.долларын өрийн төлбөрийг хэрхэн хийх бол гэсэн асуудал үүсэх нь мэдээж.

Хятадын Банк /BOC/, CCB, China Merchants банкны зарим салбар 5000-аас дээш ам.доллар авах хүсэлтээ хоёр хоногийн өмнө гаргаж байхыг хэрэглэгчдээсээ хүсэв. Урьдчилан хүсэлтээ ирүүлээгүй бол зарим тохиолдолд нэг долоо хоног орчим хүлээх хэрэгтэй болж байна. Банкны ийм сануулгын дараа хятадууд валют солих цэг, мөнгөний автомат машинуудад сандралдан дугаарлах болжээ.

ХАБ-д ямар нэг зорилго байна уу, эсвэл эрх баригчид нь дотоод гадаадын валютын наймаа нь өргөн эсвэл явцуу гэдгээс нь хамааран мөнгөний ханшаа өдөр бүр зохицуулж байна уу гэдгийг хэн ч мэдэхгүй байна.

Хэрэв Хятад экспортоо дэмжих замаар эдийн засгаа тогтворжуулах гэж байгаа бол мөнгөний ханш буух нь ойлгомжтой. Үүнтэй зэрэгцээд бусад валют ам.доллартай харьцуулахад суларна. Хятадад юанийн худалдааны нэгдсэн индексийг барих шаардлагатай.

Ханшийг өөрчлөхөд капиталын урсгал заавал гарна. Байдлыг тогтворжуулах цорын ганц арга нь юань ямар ханштай байхыг зах зээл нь зохицуулахыг зөвшөөрөх явдал юм. Энэ нь богино хугацаанд хүндрэл авчирч болох ч асуудлыг нэг мөр шийдэх юм.

Хятадын санхүүчдээс авсан мэдээллээр юань хоёр хувиар суларсан энэ үед юаниа ам.доллар болгон солих хүсэлтэй хятад иргэдийн тоо сүүлийн гурван долоо хоногт нэмэгдлээ хэмээн The Wall Street Journal сонин бичсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Төв банк ам.доллар хүрэлцээгүй байгааг ICBC-т мэдээлжээ. Тиймээс ам.доллар авах хүсэлтэй үйлчлүүлэгч дөрөв хоногийн өмнө хүсэлтээ гаргахыг хүссэн. Хятадын хуулиар нэг иргэн жилдээ 50 мянган ам.доллар солиулах эрхтэй. Юанийн ханш тогтворгүй байгаа учраас хадгаламжаа аль болох ам.доллар руу шилжүүлэх хүсэлтэй хүн олширсон байна.

Өнгөрсөн оны сүүлийн хагаст гэр бүлийн бүх гишүүн нь тус бүр 50 мянган ам.долларыг юань болгосон тохиолдол нэмэгджээ. Хятадын эрх баригчид валют солих журмыг зөрчигчөдтэй тэмцэн капиталын урсгалыг барихаар оролдож байгаа юм. Банкууд журам зөрчигчдийн жагсаалтыг гаргаж өгөх ёстой болоод байна. Гэсэн ч энэ арга хэмжээ тус болж чадахгүй байна. Ам.долларын хомсдож, энэ хомсдол мөнгөний ханшаа дахин буулгах өдөөлтийг үүсгэх болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж