2015 оны хамгийн муу кинонууд

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

2015 оны хамгийн муу кинонууд

“Marshall Creative Agency” студи 2015 оны сүүлийн нийтлэлээрээ 2016 онд нээлтээ хийх шилдэг кинонуудыг танилцуулсан бол энэ оны анхны нийтлэлээрээ өнгөрсөн 2015 онд хамгийн муу гэж үнэлэгдсэн кинонуудыг танилцуулж байна.


Холливуудад нягтлан бодох бүртгэлийн тусгай ѳѳр систем хэрэглэдэг. Санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, нягтлан бодогчид ч Холливуудын нягтлан бодох системийг ойлгодоггүй нь тун хачирхалтай. Холливуудад ашигладаг нийтлэг зарчимд:

  • тухайн киноны нийт зардлын 15 хувь нь кино бүтээх зардал,

  • 10 хувь нь тухайн киноны сурталчилгааны зардал

  • үлдсэн75 хувь нь киноны жүжигчид болон уран бүтээлчдийн цалин болон студийн удирдлагуудын цалингийн нэмэлтүүд багтдаг байна.

Харин бидний ашигладаг “Box Office”-ын орлогын дүнгийн 30 хувийг нь киног түгээх эрхийг авсан дистрибютор компаниуд шууд авдаг юм. Жишээ нь киног бүтээх нийт зардлыг 100 сая гэж үзвэл кино ѳѳрийн балансыг барихын тулд багадаа 130 саяын орлого олох ёстой гэсэн үг. Зарим тохиолдолд кинонд зарцуулсан нийт хѳрѳнгийг эргэлтэд оруулахад хийж болох байсан ашгийг зардалд нэмж оруулдаг бѳгѳѳд Жорж Лукасын “Оддын дайн” цувралын гурав дахь анги тухайн үедээ 40 сая долларын ѳртгѳѳр бүтэж, 400 сая долларын орлогыг кино театрт олсон ч, уг киног ашиг олж чадаагүй хэмээн киног бүтээсэн студи нь мэдэгдэж байсан. Ингээд 2015 оны хамгийн муу ашиг орлоготой, амжилтгүй байсан кинонуудтай танилцацгаая.

 

1.   Blackhat

Найруулагч Майкл Манны санхүүгийн цахим гэмт хэргийн тухай уг кино, ѳнгѳрѳгч оны нэгдүгээр сард Клинт Ийствүүдийн “Америкийн мэргэн буудагч” кинотой нэгэн зэрэг нээлтээ хийсэн бѳгѳѳд эхний долоо хоногтоо ердѳѳ 4.4 сая доллар, нийт 19.8 сая долларын орлого олжээ. Харин уг киноны бүтээсэн ѳртѳг нь 70 сая доллар байсан бѳгѳѳд киноны дараах сурталчилгаа болон бусад зардал нийлээд нийт 90 сая долларын ѳртгөөр бүтээгджээ.

 

2.   The Gunman

Оскарын шагналт Шон Пенн, Канны кино наадмын шагналт Хавиер Бардем, Идрис Элба, Марк Рилианс, Рэй Винстоун энэ кинонд тоглосон гээд харах юм бол яалтчгүй л 2015 оны хамгийн сайн киноны нэгэнд багтмаар. Харамсалтай нь уг кино ердѳѳ 15.4 сая долларын орлоготойгоор дэлгэцнээс буусан бѳгѳѳд киноны нийт зардал 40 сая доллар байжээ. Киноны рэйтинг тодорхойлогч “Rotten Tomatoes” сайтын шүүмжлэгчид кинонд ердѳѳ 17 хувийн үнэлгээ ѳгсѳн бѳгѳѳд муу бичигдсэн зохиол чадварлаг жүжигчдээ гутаасан гэж тодотгосон байна.

 

3.   Child 44

Том Роб Смитийн 2008 онд бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн уг кино үзэгчдийн анхаарлыг тун их татаж байсан юм. Оросын аймшигт цуврал алуурчин Андрей Чикатилогийн хэргээс сэдэвлэсэн уг кинонд Том Харди, Гари Олдман, Винсент Кассел нар тоглож Ридли Скотт найруулагчаар ажилласан ч киноны орлого ердѳѳ 3.3 сая доллар байсан юм. Киноны нийт зардал 50 сая доллар байсан бѳгѳѳд баруун Европын орнууд дэлгэцэнд гаргахыг хориглосон нь ч бас киноны бага орлогод нѳлѳѳлсѳн. Бас кино дэндүү уйтгартай байсан бѳгѳѳд жүжигчид орос аялгатай англиар ярьж байсан нь триллер гэхээсээ илүүтэй киног илүү инээдтэй болгожээ.

 

4.   Mortdecai

Жони Деппын муу амжилт үргэлжилсээр л байна. Дэлхийн хамгийн ѳндѳр цалинтай жүжигчний нэгд тооцогддог түүний тоглосон сүүлийн кинонууд байнга дампуурч байгаа бѳгѳѳд Форбесоос түүнийг манай гаригийн хамгийн хэмжээнээсээ илүү ѳндѳр цалин авдаг жүжигчнээр нэрлэжээ. Кино компанийн түүнд тѳлж буй нэг доллар бүрт тэрээр дѳнгѳж 0.6 долларын орлогыг кино компанид оруулж байгаа гэсэн судалгааг мѳн хавсаргасан байна. “Телеграф” сонины шүүмжлэгч Робби Коллин уг киног 2015 бүтээгдсэн хамгийн муу кино хэмээн бичжээ. Уг киноны ѳртѳг 90 сая байсан бѳгѳѳд нийт орлого нь 60 сая доллар. Харин Депп уг киноноос дор хаяж 30 сая долларын цалин авжээ. Сонирхуулахад 2008 оноос хойш Жони Деппын тоглосон таван ч кино дампуураад байгаа юм.

 

5.   The Seventh Son

Ямар ч зүйлд ѳѳрийн гэсэн цаг хугацаа байдаг. Энэ кинотой ижил тѳрлийн кинонууд 80-аад онд л дэлгэцэнд гардаг байсан. Мөн чи кино бүтээж байгаа бол нийт үзэгчдийг хэрхэн хамрах талаар, зорилтот үзэгчдээ тооцож үзэх ёстой. Яахав кино бүтээх чиний хобби байж болно харин хоббиндоо 110 сая доллар зарцуулаад орлого нь 90 сая байх юм бол утгаараа сүйрэл гэсэн үг. Сергей Бодров найруулж Жефф Бригс, Жулиана Мүүр, Алишиа Викандер нар тоглосон гээд бодохоор кино уран бүтээлчдэд бурууг тохох хэцүү юм. Dailymail уг киног ойрын хэдэн жил харагдаагүй хачирхалтай бас муу зохиол гэж онцолжээ.

 

6.   Aloha

Би хувьдаа ийм зохиолоор кино хийх гэж байгаа бол Бредли Күүпер, Эмма Стоун, Рейчл Макадамс нарыг тоглуулах гэж их мѳнгѳ зарлагадахгүй байсан. Ямар ч ѳрнѳл үйл явдалгүй уг киног 37 сая доллараар бүтээж 26.3 саяын орлого олсон байна.Үзэгчид, шүүмжлэгчид ч биш киног бүтээсэн студийн удирдлагууд хүртэл үзэн ядсан байна. Студийн захирал Ами Паскал ямар ч утгагүй, бүр ядаж ганц ч олигтой юм байгаагүй гэж тодотгожээ.

 

7.   Jupiter Ascending

Вачоскигийн ахан дүүс Матрикс цувралаараа мандаж явсан цаг саяхан. Харин тэдний ѳнгѳрсѳн онд бүтээсэн Jupiter Ascending бүрэн утгаараа дампуураад байлаа. Киног нийт 176 сая доллараар бүтээж, 181,9 сая долларын орлого олсон ч кино компани уг тѳслѳѳс цэвэр 100 сая долларын алдагдал хүлээжээ. Киноны менежмэнт тун тааруу байсан бѳгѳѳд киноны сурталчилгаанд нийт зардлын талыг нь зарцуулсан байна.

 

8.   Unfinished Business

Винс Вонны хувьд 2015 он хар дарсан зүүд шиг ѳнгѳрлѳѳ. HBO-ын True Detective, хайр дурлалын киноноос хэтэрдэггүй байсан Мэттью Макконехиг одоо цагийн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болгож уг цуврал тус компанийн хамгийн амжилттай бүтээгдэхүүн байсан бол Винс Воны тоглосон дараагийн хэсэг тун амжилт муутай байлаа. Дараа нь инээдмийн чиглэлийн “Unfinished Business” кинонд Сиенна Миллер, Ник Фрост, Дейв Франко нартай хамтран тоглосон бѳгѳѳд 35 сая долларын ѳртѳгтэй уг кино 13,6 сая долларын орлого олжээ. 

 

9.   Fantastic Four

Марвелийн ертѳнцийн Гайхамшигт дѳрвѳлд кино компани асар их найдлага тавьж 175 сая доллар зарцуулсан. Харамсалтай нь уг тѳсѳл дампуурч нийт 75 сая долларын алдагдал хүлээсэн бѳгѳѳд энэ онд хийгдэх байсан киноны дараагийн ангийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Уг кино яагаад дампуурсан бэ? Найруулагч Жош Транк уг цувралын хамгийн сайн ангийг бүтээсэн гэж мэдэгдэж байсан ч кино нээгдсэн даруйдаа дампуурах нь тодорхой болсон бѳгѳѳд үүнээс хойш жинхэнэ гамшиг эхэлсэн юм. Кино компани, Марвел студи, Жош Транк гурвын дунд хэвлэлийн дайн ѳрнѳсѳн юм. Эцсийн бүлэгт Фокс кино компани бүх хариуцлагыг үүрэх нь тодорхой болсон. Тэд киноны эх зохиолд маш их хэмжээний нэмэлт ѳѳрчлѳлт оруулж, жүжигчдийн багт муу сонголт хийсэн мѳн 120 минутын урттай киног 100 минут хүртэл дур мэдэн хассан зэрэг олон алдааг гаргажээ.

 

10. Strange Magic

Энэ киноны санааг кино болгох ажилд алдарт найруулагч Жорж Лукас нийт 15 жилийг зарцуулжээ. Нэрт зохиолч Уильям Шекспирийн “Зуны шѳнийн зүүд” зохиолоос сэдэвлэсэн шидэт дагина болон үл мэдэгдэх амьтдын хооронд ѳрнѳх үйл явдалтай уг кино АНУ-д л гэхэд 3000 кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийсэн бѳгѳѳд ердѳѳ 12.4 сая долларын орлоготой байж, кино компани 50 сая долларын цэвэр алдагдлыг хүлээжээ.

 

11. We Are Your Friends

Зак Эфроны тааруу амжилт үргэлжилсээр л байна. Дисней компанид харьяалагдаж байсан энэ залуу цагтаа ахлах сургуулийн сэдэвт кинонуудад жинхэн супер од явсан. Харин нас биенд хүрсэн залуугийн дүрийг бүтээх түүнд нилээн асуудалтай байгаа бололтой. Уг кино 1982 оноос хойших хамгийн муу амжилттай киноны нэгт нэрлэгдэж байгаа бѳгѳѳд 2000 гаруй кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийж ердѳѳ хоёр сая долларын орлого олжээ. Гэхдээ бусад кинотой харьцуулах алдагдал харьцангуй багатай, киноны нийт зардал есөн сая доллар. Гэхдээ л 2000 театрт гарсан кино шүү дээ.

 

12. Rock the Kasbah

Билл Мюре Афганистанд очин “Авьяаслаг афганчууд” шоуг хийдэг үйл явдалтай кино дэлгэцэнд гарахаасаа ѳмнѳ л хувь заяа нь дууссан юм. Кино нээлтээсээ ѳмнѳ хэд хэдэн туршилтын үзвэр хийсэн бѳгѳѳд The New York Times-ын кино шүүмжлэгчид уг киног газар доор ортол муулсан, үр дүнд нь киноны тасалбарыг нээлтийн долоо хоногт нэг театрт ихдээ 100 ширхгийг борлуулсан бѳгѳѳд 15 сая доллараар бүтсэн уг кино чүү чамай нэг сая долларын орлого олжээ.

 

13. Jem and the Holograms

Бас л We Are Your Friends шиг 2000 театрт нэгэн зэрэг нээлт хийж хоёр сая долларын орлого олсон. Кино компани уг киног нээлтээ хийснээс ердѳѳ хоёр долоо хоногийн дараа л хаах шийдвэр гаргасан юм.

 

14. Tomorrowland

Дисней кино компанийн The Lone Ranger (Жони Депп гол дүрд нь тоглож байсан) киноноос хойш хүлээж байгаа хамгийн том алдагдалтай кино. Киноны нийт зардал 330 сая доллар болсон бѳгѳѳд харин орлого нь 202,9 сая доллар байжээ. Кино компани уг тѳслѳѳс цэвэр 100 сая долларын алдагдал хүлээснээ зарласан юм. Үзэгчид киног үзэхдээ асар том тѳѳрѳгдѳлд орсон бѳгѳѳд уг киног хүүхдэд зориулсан кино юу эсвэл насанд хүрэгчдэд зориулсан кино юу гэдэг дээр их маргаан ѳрнѳсѳн юм.

 

15. The Last Witch Hunter

90 сая долларын ѳртѳгтэй уг кино 108 сая долларын орлогыг олсон гэхдээ АНУ-ын театруудад ердѳѳ 24 сая долларын орлоготой ажилласан бѳгѳѳд ойролцоогоор 40 сая долларын цэвэр алдагдал хүлээжээ. Ихэнх шүүмжлэгч киноны зохиол болон тусгай эффектийг шүүмжилсэн бѳгѳѳд киноны үнэлгээний Rotten Tomatoes сайт уг киног 2015 оны хамгийн муу кино гэж тодотгосон байна.

 

16. Pan

Питер Пан зохиолын ѳмнѳх үйл явдлыг харуулах уг кино Warner Bros компанийг 100 сая долларын алдагдалд орууллаа. 150 сая долларын ѳртѳгтэй уг кино, дэлхий даяар 127 сая долларын орлого олоод байгаа бѳгѳѳд киноны дараагийн ангийг мѳн тодорхойгүй хугацаар хойшлуулсан байна.

 

17. Burnt

20 сая долларын ѳртгѳѳр бүтээж 35 сая долларыг олсон ч студи мѳн л алдагдал хүлээсэн. Телеграфын Робби Коллин киноноос яг юу үзэж байгаагаа ойлгоогүй гэж дүгнэсэн бѳгѳѳд давгүй жүжигчдийхээ буянаар харьцангуй бага алдагдал хүлээсэн гэж бичжээ. Киноны эвлүүлэг хэтэрхий замбараагүй болсон нь тааруухан зохиолтой уг киног улам дордуулсан юм.

 

18. Steve Jobs

Кино нээгдээд дѳнгѳж хоёр сар ѳнгѳрч байгаа ч алдагдал хүлээх нь хэдийнэ тодорхой болсон. Ингэснээр Стив Жобсын амьдралаас сэдэвлэсэн хоёр дахь кино дампуурч байгаа юм. Киног мѳн 2000 теарт нээсэн бѳгѳѳд одоогийн байдлаар 28.1 сая долларын орлого олоод байгаа юм. Киноны нийт ѳртѳг 30 сая доллар байсан. Гэхдээ уг кино шүүмжлэгчдээс маш ѳндѳр үнэлгээг авсан тѳдийгүй киноны гол дүрд тоглосон Майкл Фассбендер Оскарт нэр дэвших ѳндѳр магадлалтай байгаа, мөн Кейт Винслет энэ жилийн Оскарын шилдэг туслах дүрийн тѳрѳлд ѳрсѳлдѳгчгүй гэж дүгнэж байгаа юм.

 

19. Victor Frankstein

АНУ-ын 3000 кино театрт нээлтээ хийж, хоёр сая долларын орлого олсон гээд тооцох юм бол нэг кино театрт ихдээ л 1000 долларын орлого олжээ. 40 сая доллараар бүтсэн уг кино 2500-аас дээш театрт нээлтээ хийсэн түүхэн дэх хамгийн бага орлоготой кино хэмээн нэрлэгдэж байгаа. Дэлхий даяар нийт 33.9 сая долларын орлого олсон.

Эцэст дахин нэг мэдээлэл хүргэхэд 2015 оны байдлаар Холливуудад бүтээгдэж буй нийт киноны ердѳѳ 30 хувь нь л ашигтай ажиллаж чаддаг юм байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж