Мишелийг Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхийг Обама зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Мишелийг Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхийг Обама зөвшөөрсөнгүй

Барак Обама эхнэр Мишелийн хамт

Гэрэл зургийг: Jonathan Ernst / Reuters

 

АНУ-ын Ерөнхийлөггч Барак Обама түүний эхнэр Мишель Обама төрийн тэргүүний сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгийг олон нийтэд зарлав хэмээн The Washington Times сонин мэдээллээ.

 

“Амьдралд гурван зүйл хувирашгүй. Үүнд, үхэл, татвар, Мишель Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдэг багтана” хэмээн Барак Обама Луизиана мужийн төв Батон Роуж хотын нэг оршин суугчийн асуутад хариулахдаа инээмсэглэн мэдэгдлээ.

 

Эхнэрийнхээ тэргүүн хатагтай байхдаа хийсэн үйлээр нь бахархдаг хэмээн Обама хэлэв. Хүүхдийн таргалалтын эсрэг тэмцсэнийг нь, мөн дэд ерөнхийлөгч Жо Байдены хамт цэргийн  албан хаагчдын ар гэрт тусалсаныг тэр онцолжээ.

 

“Тэргүүн хатагтай биш болсон ч Мишелийг идэвх зүтгэлтэй байна гэдэгт би итгэдэг. Түүнээс гадна надтай харьцуулахад залуухан харагддаг” эхнэрээ магтлаа.

 

АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ерөнхийлөгч асан Билл Клинтоны эхнэр Хиллари оролцож байгаа билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж