Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Ирц бүрдээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой ч одоо хэр нь гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшилсоор байна.

Чуулганы танхимд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Р.Амаржаргал, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Д.Ганхуяг, Х.Тэмүүжин, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, С.Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Болорчулуун, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нар иржээ.

Хуралдааны эхэнд Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Энэ нь хүүхэд бүрт сар тутамд 20 мянган төгрөг ялгаваргүй олгох зохицуулалт тусгасан төсөл болно.

Үүнээс гадна Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хариуцлагын тухай хууль зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан боловсруулсан төслүүд хэлэлцэгдэхээр жагсаалтад багтаад байгаа юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж