Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох биатлоны спортын мэдээллийг хүргэж байна.
Дэлхийн Цомын 5 дахь гараа Рупольдигт үргэлжилсээр байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн хувийн гараа болж Итали гоо үзэсгэлэн Dorothea Wierer CLEANSHOOT хийж хангалттай хугацаагаар түрүүллээ. Удаах байруудад Kaisa Mäkäräinen болон Gabriela Soukalová нар 1,1 секунд алдаж хувийн амжилтаараа орлоо.
Уг нь хувийн гараанд сайн уралддаг Оросуудын уламжлал тасалдаж байх шиг. Ольга Подчуфарова CLEANSHOOT хийсэн ч түүний хурд үнэндээ яст мэлхий шиг л байлаа. Сайн анзаарвал түүний буугаа үүрэх, таягтайгаа харьцах зэрэгүүд нь үнэндээ болхи байлаа. Нэг л юманд яаараагүй хэтэрхий тайван байх шиг…
Өнөөдөр 22:30 аас эрэгтэйчүүдийн багийн уралдаантай….
Биатлоны сонирхолтой мэдээллийг Biathlon Lounge Mongolia фэйсбүүк хуудсаас аваарай.
ЭХ СУРВАЛЖ: Biathlon Lounge Mongolia