Анригийн дээд амжилтыг Руни эвдэнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Анригийн дээд амжилтыг Руни эвдэнэ

Саяхан  Английн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Премьер лигийн ээлжит тоглолтоо Манчестер  Юнайтед Ньюкастл багтай хийсэн. 3:3-ын харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн энэ тоглолтын 2 гоолыг Руни оруулсан юм. Энэ тоглолтын дараагаар Руни Манчестер Юнайтедын бүрэлдэхүүнд нийтдээ 175 бөмбөг  оруулсан болох нь статистик үзүүлэлтээр батлагдсан юм.

Премьер лигт Арсеналын тоглогч Тьерри Анри  мөн ийм тооны гоол оруулж дээд амжилт тогтоосон байдаг юм. Энэ улиралын тоглолтын явцад 26 настай довтлогч нийтдээ 26 тоглолтонд оролцож, 11 бөмбөг оруулж, 2 ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байна. Тэрээр дараачийн тоглолтоороо Тьерри Анригийн дээд амжилтыг эвдэх нь гарцаагүй боллоо.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж