Шүдний сойзоо гурван сард нэг удаа сольж бай

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Шүдний сойзоо гурван сард нэг удаа сольж бай

Та орны гудсаа хэзээ хамгийн сүүлд сольсон бэ? Дэрний уутаа хэдэн жил хэрэглэж байгаа юм биш биз. Эдгээр солих цаг нь хэдийн болсон жижигхэн эд хэрэглэлүүд эрүүл мэндэд маш их  нөлөөлдөг. Юу юуг гаргаж  хаях цаг нь болсныг мэдмээр байна уу?

Дэрийг жил болгон сольж бай.
Үс, болон хөлс дэрэнд шингэж жилийн дотор үнэрээс үүдэлтэй нян үржих орчин болдог байна. Мөн харшил хөдөлгөгч тоосонцрын орчил болох нь ч бий. Дэрэнд уут хийх нь эдэлгээг уртасгадаг.

Гудсаа таван жил тутам шинэчилж бай. Сайн гудас 9-10 жилийн эдэлгээ даадаг ч хэрэв та  тухтай унтаж амарч чадахгүй байгаа бол гудсаа гудсаа солих хэрэгтэй. Гудас, орны цагаан хэрэглэлээ шинээр солих үед хүний нурууны өвчин намдаж, нойр хүрэх нь илүү байдаг гэнэ.

Агааржуулагчаа хугацааг нь дуустал хэрэглэ.
Баталгаат хугацаатай нь горимын дагуу 15 жил хэрэглэдэг. Гэхдээ улирал дараалан хэрэглэхгүй тохиолдолд шүү дээ. Агааржуулагчаа 6 долоо хоногт нэг удаа шалгаж байхад гэмгүй. Ялангуяа чийглэг улиралд нэн чухал. Хэрэв шүүлтүүр нь тоосонд дарагдвал гэрэл орж агаар орж буй бүү хэл ямар материалаар хийсэн нь ч мэдэгдэхгүй болно. Энэ тохиолдолд цэвэрлэх юмуу эсвэл шинийг худалдаж ав.

Витаминыг 2 жилээс илүү хугацаатай хадгалах хэрэггүй.
Хуурай сэрүүн нөхцөлд витаминыг 3 жил хүртэл хадгалж болдог аж. Гэвч агуулах болон дэлгүүрт нэг жил хэвтсэнийг тооцож худалдаж авснаасаа хойш 2 жилийн дараа хаясан нь дээр.  

Гал унтраах хэрэгсэл 10 жил болсон бол сольж шинийг ав.
Гал унтраагуур хэрэглэсэн хэрэглээгүй цагын эрхээр хуучирч хэрэгцээгүй болдог. Хэрэв танайх цэнэглэдэг гал унтраагууртай бол даралт нь багасаад ирмэгц цэнэглүүлэх хэрэгтэй.

Нүдний линзний шингэнийг  3 сард нэг удаа соль.

Шингэн бүхий савны лац нь унасан, таглаагүй орхисон тохиолдолд нян орж, халдвар тарах эрсдэл ихсэнэ. Тиймээс ямар ч тохиолдолд 3 сар тутамд шинэ шингэн авч хэрэглэх нь зүйтэй.

Шүдний сойзоо 3-4 сар болоод шинээр соль.
Шүдний мэргэжилтнүүд хуучирсан, халцарсан сойз цэвэрлэх бүү хэл шүдийг улам эмзэг болгодог тул үе үе сольж байхыг зөвлөдөг.

Нүдний тенийг онгойлгосоноос нь хойш 6 сар өнгөрсөн бол хэрэглэх хэрэггүй. Сормуусны будаг, хүрээлэгч, тен зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн 6 сар болоод нянгын орчин бүрдүүлдэг байна. Суурь тос болон крем зэрэг бусад бүтээгдэхүүнийг 2 жил, энгэсэг, уруулын будаг зэргийг 3 жил хэрэглэж болох юм.

Нянгын эсрэг тосыг жилийн дараа хаясан нь дээр.
Нянгын эсрэг тос нь жилийн дараа ч сайн үйлчилгээтэй юм шиг санагдаж болох ч химийн найрлага нь  муудаж, үр дүн нь хортой байж мэдэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж