Тухайлбал Washington Post сонины сурвалжлагч Эндрю Хиггинс “Монголоос АНУ-д өгөх зөвлөгөө” нийтлэлдээ “Америк Улс эрх чөлөөний илэрхийлэл бол, Монгол Улс бүс нутагтаа, Азийн бусад орнуудад, Ойрхи дорнодод ардчиллын үлгэр жишээ юм. Энэ ардчиллыг эхлүүлэхэд гар бие оролцон , одоо улсаа амжилттай удирдаж яваа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос бидэнд өгөх зөвлөгөө байна. Монголчууд Чингис хааны хэлснээр андын нөхөрлөлөө хэзээ ч мартдаггүй хүмүүс” гээд Ерөнхийлөгчтэй уулзсан тухайгаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан уулзалт, Конгресс, Сенат, Худалдааны танхим дахь уулзалтууд, “Азийн нийгэмлэг”-ийн шагнал гардуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн зохион байгуулсан зоог, ажил хэрэгч өглөөний цай зэрэг арга хэмжээнүүдийн ирц, уур амьсгалаас төрсөн сэтгэгдлээ “Washington Time” сонины сурвалжлагч бичсэн байна.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Вашингтонд өнгөрүүлсэн 2 өдөр “Монголоор амьсгалсан” өдрүүд болж өнгөрлөө.