Брокер, дилерийн үйл ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Брокер, дилерийн үйл ажиллагааг зогсоожээ

Брокер, дилерийн гурван компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Монголын хөрөнгийн бирж брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрхтэй 48 гишүүн компанитай. Тэдгээрийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо хянадаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт зарим компанийн брокер, дилерийн арилжааг зогсоох шийдвэрийг гаргажээ.

Үүнд, “Эф Си Икс” ХХК, “НИКИ” ХХК, “Лондон азиа капитал” ХХК-иуд багтсан бөгөөд тэдгээрийн арилжааг улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар зогсоосон байна. “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-ын 2.9 дэх хэсэгт “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь уг үйл ажиллагааг цаашид үргэлжүүлэн эрхлэхийг хүсвэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас хуанлийн 30 хоногийн өмнө Хороонд тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргана” гэж заалтыг дээрх компаниуд биелүүлээгүй тул ийн үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж