Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийг хөөлөө. Энэ тухай шийдвэрийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинжээчдийн хорооны хурлаас энэ сарын 9-ний өдөр гаргажээ. Шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Одоо Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажлыгМаркус Каттнер үргэлжлүүлэх юм байна. 2015 оны 9-р сард Жероми Валькег Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хороо хөлбөмбөгийн спорттой холбоотой аливаа нэг үйл ажиллагаанд оролцох эрхийг нь 90 өдрөөр хасах шийдвэрийг гаргасан бол энэ сарын 6-ны өдөр энэ хугацааг дахин 45 өдрөөр сунгах шийдвэрт хүрсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn