“Реал” оруулсан гоолынхоо тоогоор Европын топ 5 лигийн багуудыг тэргүүлж байна
Испанийн алдарт “Реал Мадрид” клуб энэ улиралд одоогийн байдлаар оруулсан гоолынхоо тоогоор Европын топ 5 лигийн багуудыг тэргүүлж байна. Одоогоор “Реал” 52 гоол оруулчихаад байгаа бол “ПСЖ” 48, “Боруссия Дортмунд” 47, “Байерн” 46, “Барса” 44 гоол оруулаад байгаа ажээ.
Тэгвэл Сери А болон премьер лигийн багуудаас 40 гоол оруулсан клуб алга байна. Италийн багуудаас “Наполи” 38, “Фиорентина” 37, “Рома” 36 гоол оруулжээ. Харин Английн багуудаас “Манчестер Сити” 37, “Лестер”, “Эвертон” клубүүд 35 гоол оруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn