Талийгаач цагдаад хандаагүй байжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Талийгаач цагдаад хандаагүй байжээ

“Ирвэс хамгаалах сан”-д биологичоор ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгааныг шалгаж байгаа талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр албаныхан задлан шинжилгээний талаар мэдээлсэн юм. Т.Лхагвасүмбэрэлийн цогцсонд хийсэн задлан шинжилгээгээр хөнгөн зэргийн согтолттой байсан, живсэн гэх дүгнэлт гаргажээ.

Мөн цагдаагийн байгууллагын мэдээллээр талийгчийн гар утсанд бичигдсэн дуу хоолой нэг хүний үргэлжилсэн яриа болох нь тогтоогдсон гэв.

Мөн сүүлийн үед “Ирвэс хамгаалагчийг өөрийгөө хутгалсан, гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон” гэх мэдээлэл гарсныг залруулав. Тухайлбал, Т.Лхагвасүмбэрэлд дөрвөн удаагийн халдлага гарсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ бүгд дээр хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй, одоо цагдаагийн ерөнхий газрын тушаалаар нэмж ажлын хэсэг байгуулаад Мөрдөн байцаах тасгийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа гэдгийг санууллаа. Мөн зарим хэвлэлээр “Талийгаач залуу удаа дараа цагдаад хандаад байхад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон” гэх мэдээллийн дагуу дараах хариултыг өглөө. Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа  Э.Идэрцог “Эхний хоёр халдлагын талаар талийгаач залуу цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөөгүй. 2015 оны нэгдүгээр сарын долоонд “Ирвэс хамгаалах сан”-гийн тэргүүн н.Баяржаргал гэж хүн талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг ажилдаа яагаад ирэхгүй байгаа талаар тодруулсан юм билээ. Ингэхэд Т.Лхагвасүмбэрэл удаа дараа халдлагад өртсөн талаараа и-мэйл бичсэн. Ингээд 2015 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тус сангийн тэргүүн цагдаагийн байгууллагад өргөдөл өгч анх удаа хандсан” гэлээ.

Мөн Тосонбумбын нуруунд лиценз эзэмшдэг уул уурхайн компаниудыг ч энэ хэрэгт холбон сэжиглэж буй. Тэгвэл Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нуруунд 16 компанийн 21 лиценз авсан байдаг аж. Одоогоор уул уурхайн компаниудыг хэрэгт холбогдуулан тайлбар байцаалт авч байгаа гэв.

Б.ЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж