Оюутнууд цахим үнэмлэхээрээ зорчино

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Оюутнууд цахим үнэмлэхээрээ зорчино

Оюутнуудыг энэ сарын 15-наас хойш цахим үнэмлэхээр том оврын автобусаар үнэгүй зорчуулахгүй гэснээс болж маргаан дэгдээд буй. Нийслэлийн нийтийн тээврийн газрынхны мэдэгдлээр бол оюутнууд энэ сарыг дуустал цахим үнэмлэхээрээ том оврын автобусаар үнэгүй зорчих эрх эдлэх аж.

Хэрвээ автобусны кондукторууд оюутнуудаас мөнгө нэхэж, явуулахгүй гэх юм бол энэ тухай нь автобусны дугаарынх нь хамтаар нийслэлийн Нийтийн тээврийн газарт гомдол гаргах юм байна.

Г.Дарь   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж