Улаанбаатарынхан утаандаа төөрдөг болов

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарынхан утаандаа төөрдөг болов

Өнөөдөр Улаанбаатар хот урьд урьдынхаас илүү их утаатай байна. Бага үд өнгөртөл утаа униар арилаагүйгээс хүмүүс хажуу байршингаа ч харахгүйд хүрснээ интернэтээр мэдээлжээ. Агаарын температур хасах хэм рүү хэлбийх тусам нийслэл хот утаандаа угаартахад хүрч байна. Энэ өвлийн хувьд урьд жилүүдийнхээс илүү хүйтэн байгааг цаг уурчид мэдэгдсэн. Улаанбаатар хотын хамгийн хүйтэн бүс болох Яармаг, Сонгинод шөнөдөө 40 хэм хүрч хүйтэрсэн нь оргил үе биш гэдгийг ч мөн хэлж байгаа.  Маргаашаас бүх нутгаар хүйтрэхийн дээр гол мөрний дагууд хүйтний эрч улам нэмэгдэхийг сануулсаар. Тэр хэрээр хот маань утаандаа живж, хотоороо угаартаж балрах вий дээ.

/Зургийг Badamgarav Duguitsagaan, Boom Buyan нарын фэйсбүүк хуудаснаас татав/

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж