Хэт баячууд бусдын аз жаргалыг булааж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Хэт баячууд бусдын аз жаргалыг булааж байна

 

Дэлхийн хүн амын нэгхэн хувь нь  хичнээн их баяжина төдий чинээ үлдсэн 99  хувдь нь нь аз жаргалгүй болж байна.

 

Өнгөрсөн оны сүүлчээр “Дэлхийн хэт баян хүмүүсийн ашиг орлого”  гэсэн судалгаа  гарсан юм. Арванхоёрдугаар сарын 28-нд нийтлэгдсэн илтгэлд дэлхийн хүн амын нэг хувь болж байгаа хэт баян хүмүүсийн ашиг нэмэгдэж, үлдсэн 99% нь  амжиргааны төвшин нь муудаж байна гэж өгүүлсэн байна.

 

"Бидний судалгаагаар, бидний хэн нэг нь харьцангуй сайн амьдрарч байгаа ч  ашигийн эрс  зөрөө нь эцсийн дүнд бүгдийн  аз жаргалгүй болгож байгааг харууллаа” хэмээн Оксфордын их сургуулийн  эдийн засгийн факультетийн доцент Жан-Эммануэль Де Нев мэдэгджээ.

 

Уг судалгаанд Gallup World Poll ба World Top Incomes Database компаниудын мэдээллийг ашиглан  хүн амын нэг хувийн ашгийг татварын хэмжээгээр нь тогтоосон байв. Түүнийг амьдралын нөхцөлийн  эерэг, сөрөг саналтай холбон үзжээ.

 

Хүн амынх нь нэг хувь материалын  үндсэн хэсгийг хянаж байгаа улс орны хувьд  иргэд нь сөрөг  өөдрөг бус мэдрэмжтэй байна. Ашиг нь тэнцүү хуваагддаг орнуудад хүмүүсийн санаа бодол эерэг байгаа ажээ. "Сүүлийн арван жилд хөгжилтэй олон улс орнуудад  баян хоосны ялгаа маш их болсон” гэж өнгөрсөн оны ОУВС-гийн илтгэлд тэмдэглэсэн байгаа.

"Үнэн хэрэгтээ АНУ-ын 20 баян Gulfstream G650 гэх нэг онгоцонд багтах авч  тэд америк гэр бүлийн тал хувь болох 152 сая  хүнээс илүү хөрөнгөтэй байна” хэмээн судалгаанд өгүүлжээ. Энэ судалгаанд бүх орнуудыг хамруулаагүй ба зөвхөн ил байгаа баримтуудаар үндэслэн дүгнэлтээ хийсэн байна.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж