“Бүтээн байгуулалтад хамтдаа” урианд уулзана

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

“Бүтээн байгуулалтад хамтдаа” урианд уулзана

Уул уурхайг даган Монголд их бүтээн байгуулалт өрнөх болсон. Ялангуяа барилгын салбарт эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдсан ч гэж хэлж болохоор. Яг ийм цаг үед тус салбарынхан “Бүтээн байгуулалтад хамтдаа” уриан дор бизнес уулзалт хийхээр товлосон байна. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоорондоо бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгох, хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриалж тус уулзалтыг зохион байгуулах болжээ.

Бизнес уулзалтад барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, менежерүүд оролцож харилцаа холбоогоо өргөжүүлэх, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэх, бизнесийн шинэлэг санаагаа хуваалцах зэргээр нэгэн үдшийг өнгөрүүлэх аж.

Уулзлат “PEACE BRIDGE” зочид буудалд энэ сарын 22-ны 18.30 цагт болох ажээ.

Б.УНДРАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж