Путин Обама хоёр утсаар ярилцав

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Путин Обама хоёр утсаар ярилцав

Владимир Путин, Барак Обама

Фото: Reuters

 

АНУ, Орос хоёрын ерөнхийлөгч нар Барак Обама, Владимир Путин  энэ лхагва гаригт  утсаар ярилцан Украины байдал, Сирийн зохицуулалын тухай  санал солилцлоо. Энэ тухай Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест  мэдэгдсэнийг Reuters дамжуулав.

 

Кремлийн хэвлэлийн албанаас  тодруулснаар,  хоёр лидер Ойрхи Дорнодын  терроризмтай тэмцэх чармайлтыг нэгтгэхэд чиглэгдсэн цэргийн  хоёр талын хамтын ажиллагааг авч үзжээ. Путин “Исламын улс” болон бусад хэт даврагчдын бүлэглэлтэй  тэмцэх өргөн цар хүрээтэй эвсэл байгуулах, мөн эдгээр  байгууллагуудын жагсаалтыг гаргах шаардлагатайг тэмдэглэв.

 

Мөн  хоёр лидер  БНАСАУ-ын устөрөгчийн бөмбөгийн туршилтын талаар ярилцав. Хэрэв тэдний устөрөгчийн бөмбөг дэлбэлсэн нь батлагдвал олон улсын зүгээс хатуу арга хэмжээгүй хоцрохгүйг  тэд тэмдэглэжээ.

Нэгдүгээр сарын 12-нд Обама Конгресст илгээлтээ уншихдаа Орос эдийн засгаар хүнд байгаа ч Украин, Сири зэрэгт хөрөнгө хаяж байна гэсэн юм. мөн тэрээр олон улсын чухал асуудал гарахад дэлхий Бээжин, Москваг хардаггүй, харин Америкаас л тусламж  гуйдаг гэж Обама хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж