Хорооллын замыг хаагаад байна

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Хорооллын замыг хаагаад байна

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын их засварын ажил үргэлжилж байна. Тодруулж хэлбэл, өнөөдрийн байдлаар нийтдээ таван ч замыг засч буй аж.  Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Мянган нэрийн барааны дэлгүүрийн замыг шинээр хаажээ. Дээрх замыг урьд шөнөөс хойш хаасан юм байна. Мөн Чингэлтэй дүүрэгт харьяалагдах Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс-Улаанбаатар банк хүртэлх зам хаалттай хэвээр байгаа бол Төрийн ордны хойд талын авто замыг засах ажил мөн үргэлжилж буй юм.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хоёр ч авто зам хаалттай хэвээр байна. нэр заавал Таван шар орчмын призерийн зам хаалттай байгаа бол 10 дугаар хорооллоос Гурвалжингийн гүүрийн аюулгүйн тойрг хүртэлх авто зам хаалттай байгаа аж. Ингэхдээ урд талынх нь замыг хааж, хойд талынх замыг хоёр урсгалтай болгожээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж