Кикбоксын УАШ тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Кикбоксын УАШ тэмцээн болж байна

Энэ оны Кикбоксын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Мишээл экспо төвд эхэллээ. Энэ жилийн тэмцээнд 20 гаран байгууллагын 278 тамирчид оролцож байгаа ба орон нутгаас олон тамирчид иржээ.

Энэхүү тэмцээнийг БНХАУ-ын CNC телевиз сурвалжилж , ОХУ, Казакстаны тамирчид ирж оролцож байгаа нь тэмцээний нэр хүндийг улам бүр өсгөжээ. 38 жинд 152 медалийн төлөөх сонирхолтой халз тулааны аваргууд энэ сарын 21-нд тодрох бөгөөд тэмцээн өдөр бүр 13 цагт Мишээл экспо төвд эхэлж байна.

Тэмцээнийг үзэж сонирхоход ямар нэг үнэ төлбөргүй бөгөөд www.kickboxing.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж