
Энэхүү тэмцээнийг БНХАУ-ын CNC телевиз сурвалжилж , ОХУ, Казакстаны тамирчид ирж оролцож байгаа нь тэмцээний нэр хүндийг улам бүр өсгөжээ. 38 жинд 152 медалийн төлөөх сонирхолтой халз тулааны аваргууд энэ сарын 21-нд тодрох бөгөөд тэмцээн өдөр бүр 13 цагт Мишээл экспо төвд эхэлж байна.
Тэмцээнийг үзэж сонирхоход ямар нэг үнэ төлбөргүй бөгөөд www.kickboxing.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой юм.