МАН-ынхан Мөрөн суманд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

МАН-ынхан Мөрөн суманд ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд МАН-ынхан өнөөдөр “Ард түмнээ сонсоё” аяныхаа хаалтын арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Дээрх арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин нараас гадна Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, MSC группийн тэргүүн дэд ерөнхийлөгч С.Энх-Амгалан, ТВ-5 телевизийн захирал Д.Сарангэрэл нар оролцож байна гэх мэдээлэл ирлээ. С.Энх-Амгалан, Д.Сарангэрэл нарын хувьд ирэх 2012 оны сонгуульд МАН-аас тус аймагт нэр дэвших эрхмүүдийн тэргүүн эгнээнд бичигдэж буй нь “Ард түмнээ сонсоё” аяны хүрээнд хөвсгөлчүүдэд өөрсдийгөө  таниулах боломжийг  олгосон хэрэг болжээ.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн хоёр хоногийн турш үргэлжлэн их бороо орсноос МАН-ынханы хувьд Мөрөн сумын талбайд нэгдсэн шоу арга хэмжээ зохион байгуулах боломжийг олгоогүй аж. Тиймээс бөхийн өргөөнд хөвсгөлчүүдийг цуглуулан цэнгүүлж буй юм байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж